Нүүрэнд нь цохиж, амь насыг хөнөөсөн этгээдийг бусдыг санаатай хөнөөсөн гэж үзжээ

2022 оны 11 сарын 01

Хүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж, амь насыг нь хөнөөсөн этгээдийг бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.


Шийдвэрийн дугаар: 2022 оны 9 сарын 20-ны өдрийн 921

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2022.10.13 шийдвэр-хураангуй: Дугаар 6

 

Иргэн Пүрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд автомашин жолоодож явсан А-тай маргаж, А нь “замаас холдооч” хэмээн шаардлага тавихад , Пүрэв нь “машинаараа дайрах шахлаа” гэж маргалдан, улмаар А-г  машинаасаа бууж ирэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисноос  А унаж, газар дээрээ нас барсан байна.

Прокуророос яллагдагч Пүрэвийг “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж,  яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, яллагдагч Пүрэв нь урьд хүний бие махбодод халдаж гурван удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс Пүрэвийг “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Пүрэвийн өмгөөлөгчийн гаргасан “...10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээс түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв, Пүрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  гэмт хэрэг үйлдсэн, урьд  хүний бие махбодод халдаж, ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжлийг олоогүй зэрэг хувийн байдалд нь тохирсон гэж дүгнэж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Пүрэвийн санаатайгаар цохисон үйлдлийн улмаас амь хохирогч тархиндаа гэмтэл авч амь нас нь хохирсон тул түүний үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн   хангасан хэмээн  шүүх дүгнэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй  https://shuukh.mn холбоосоор танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.126.90.11) 2022 оны 11 сарын 03

zasal hiij hun tulj alna mashinaar dairch alna hamgiin baga yl ogdog sh dee.

0  |  0
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
саналаа(202.126.90.133) 2022 оны 11 сарын 02

За болиороо ХҮНИЙ амь насыг хороосон хүнд 8-15хан жил арай дэндүү бага бна штэ тийм учраас хүнийг санаатай, санамсаргүй алах тохиолдол ихсээд бгаа шүү яджаахад цаазын ялгүй байжийж ЯЛЫН хугацаа бага бна штэ

3  |  0
Top