"Жаст"-ын Ш.Батхүүг шүүх хурал ТАВ ХОНОГ завсарлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст"-ын Ш.Батхүү нарыг шүүх хурал өнөөдөр /2022.11.02/ найм дахь хоног дээрээ үргэлжиллээ. 

Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг тав хоног завсарлууллаа. Учир нь, хохирол төлөх төлбөртэй холбоотойгоор шүүх хурлыг завсарлуулсан байна.  

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top