"Ээжийг нь бие засахаар явах хооронд хүүхдүүдийн зургийг авсан байна"

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000 орчимд чингэлэгт орхигдсон хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар өчигдөр /2022.11.01/ орой иргэн Ж өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Тус мэдээлэл нь худлаа бөгөөд ээж бие засахаар явах хооронд хүүхдүүдийнх нь зургийг авсан байжээ.

Тодруулбал, тухайн ТҮЦ Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах Цагаан байрны замын эсрэг талд байдаг аж. Шөнийн 03:00 цагийн үед хүүхдүүдийн ээж хажуу талын ТҮЦ-нд хүүхдүүдээ захиад бие засахаар явжээ. Энэ хооронд иргэн Ж хүүхдүүдийг харж, тухайн мэдээллийг бичсэн байна.

Холбогдох байгууллагаас хүүхдүүдтэй уулзсан бөгөөд биед нь ил шарх, сорви байхгүй биеийн байдал хэвийн байгаа гэнэ. 

Энэ талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Өчигдөр шөнө түгжээтэй хүйтэн чингэлэгт бага насны хоёр хүүхэд байсан талаар олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Тухайн асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон хүүхэд хамгааллын хамтарсан баг шалган судлахад хоёр хүүхдийн ээж нь .....нутаг дэвсгэрт орших ТҮЦ-т ажилладаг бөгөөд тухайн орой хүүхэд харах хүний бие тааруу байсны улмаас хүүхдээ ТҮЦ-д авчран хамт байсан байна.

Хоёр хүүхдийн ээжийг бие засчхаад ирэх хооронд хүүхдүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьсан байна.

Хүүхэд хамгааллын баг ажиллаж байхад хоёр хүүхдийн биеийн байдал сэргэлэн цовоо, ил харагдах хүчирхийллийн шарх сорвигүй байсан бөгөөд ээжид хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулсан байна. Цаашид иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага хүүхэдтэй холбоотой асуудлыг шууд олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгтэй нь цацах бус Хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлж байхыг уриалж байна" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (202.179.21.220) 2022 оны 11 сарын 02

Хүүхдүүд ийм хүйтэнд яагаад нүв нүцгэн байна вэ. Сайн шалгаасай даа

0  |  0
Л(192.82.76.150) 2022 оны 11 сарын 04

Шээс баасаа захирч чаддаггүй гичий вэ

0  |  2
Зочин(66.181.160.120) 2022 оны 11 сарын 04

Ийм хүйтэнд тэгээд нүцгэн байдаг нь ямар учиртай юм. Сайн шалгах хэрэгтэй. Хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэж нэр нүүрээ л бодно.

1  |  0
Хүн(202.126.93.254) 2022 оны 11 сарын 04

Ашгүй дээ ашгүй, сэтгэл арай тайвширлаа

2  |  0
Top