Жүжигчин Зак Эфроны бүрдүүлсэн хачирхалтай стиль бүхий зураг олон нийтийн сүлжээнд цацагджээ. "High School Musical" киноны од залууг олон нийт "Шрек" хүүхэлдэйн киноны хорон санаат Лорд Фаркуадтай зүйрлэсэн байна.
Зак Эфроны хувьд "The Iron Claw" киноны зураг авалтад оролцож буй. Зураг авалтын талбай дээр байхдаа ийнхүү папарацичдын дуранд өртсөн тэрээр энэ тухай ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Олон нийт түүний гадаад төрх өмнөхөөсөө өөр харагдах болсныг онцолжээ. Зарим нь түүнийг эрүүндээ мэс засал хийлгэсэн хэмээн таамаглаж байсан. Харин Зак Эфрон халтирч унасны улмаас эрүүгээ гэмтээн хагалгаа хийлгэсэн гэдгээ мэдэгджээ. Хагалгаа хийлгээд удаагүй байгаа учраас хавдаж хөөсөн эрүү нь түүний гадаад төрхөд өөрчлөлт оруулсан нь энэ.
Сэтгэгдэл ( 0 )