БНСУ-ын охидын "Black Pink" хамтлаг АНУ-д "Born Pink" аялан тоглолтоо зохион байгуулж байна. Энэ талаарх бичлэг тус хамтлагийн албан ёсны фэйсбүүк хуудсанд тавигдсаны дараа шүтэн бишрэгчид хамтлагийн гишүүн Жисүгийн хүзүүнд байх хавдрын талаар ярьж эхэлжээ.
Хамтлагийн гишүүд дундаа фэнийн тоогоороо нэлээд дээгүүрт бичигддэг Жисүгийн хүзүүний баруун талд бага хэмжээний хавдар мэт зүйл харагдах бөгөөд ийм хавдар сүүлийн хэд хэдэн тоглолтынх нь үеэр ажиглагдсан талаар фэнүүд нь баталж байна.
Тэд сошиалд Жисүгийн эрүүл мэндэд маш ихээр сэтгэл зовниж буйгаа илэрхийлэхийн сацуу тус хамтлагийн харьяалагддаг агентлагийг тодорхой хариулт өгөхийг шаарджээ. "Black Pink"-ийн фэнүүд хамтлагийн охидыг хэт их ачаалалтай ажиллуулснаас болж, тунгалагийн булчирхай нь томорсон гэж үзэж байгаа бөгөөд агентлагийн удирдлагуудыг "Хүнээ боддоггүй" хэмээн шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Son in ymaa yooo\n
jisoo orovdoltei bn
Jisoo ch geltgv bvh idol bs owdj zowdiinshdee❤️