Ш.Баярсайхан Нийслэлийн прокуроруудыг Б.Эрдэнэбатаас авлига авсан хэргээр шалгуулахаар АТГ-т хандлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

"Эрэл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат өмгөөлөгч Н.Цэцэгмаагаараа дамжуулан Нийслэлийн Прокурорын удирдлагуудад хээл хахууль өгч, Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэмт хэргээ хаалгах гэж байгаа талаар өнөөдөр /2022.11.03/  мэдээллээ. 

Энэ талаар Ш.Баярсайханы өмгөөлөгч О.Батсүх:

-"Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан нь өөрийг нь нэр бүхий этгээд залилсан үйлдлийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой гомдлыг АТГ-т гаргасан. Үүнийг өмгөөлөгч миний бие дөнгөж сая АТГ-т өглөө.

Ш.Баярсайхан 2016 онд Монголын томоохон компанийн үүсгэн байгуулагчид 20 тэрбум төгрөгөө залилуулсан. Энэ асуудал шалгагдаад анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэж, гэм буруутай этгээд хорих ял авсан. Улмаар Дээд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх асуудлыг үгүйсгээгүй, зөвхөн Ш.Баярсайхан гэдэг хүнээс авсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулсаныг шалга гээд прокурорт буцаасан.

Энэ хэрэг прокурорт буцаагдсанаас хойш дахин шүүх рүү шилжээгүй. Хэрэг нь замхарсан, удааширсан. Мөрдөгч нь хэргийг хаах саналыг хэд хэдэн удаа гаргаад байгаа.

Тухайн шалгагдаж байгаа хүн өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газарт олон жил удирдах албан тушаал хашиж байсан хүнийг авсан. Энэ хүн өмгөөлөгчөөр орж ирсэнээс хойш энэ хэрэг удаашраад байна. Хэргийг хянаж байгаа прокурор, хуулийнханд хууль бусаар нөлөөлж, хэргийг замхруулж болзошгүй гэж хардаж, энэ асуудлыг болон нэр бүхий прокуроруудыг шалгуулахаар АТГ-т хандлаа" гэсэн юм.

Сануулахад, 2021 оноос эхлэн Б.Эрдэнэбатыг "Хөгжлийн банкнаас чанаргүй зээл гаргуулж, улсыг хохироосон. Олон зуун тэрбум төгрөгийн хохирол учруулсан" хэргээр АТГ-т шалгаж эхэлсэн.

Мөн 2016 онд иргэн Ш.Баярсайханы 20 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан хөрөнгөө барьцаалж байна гэж хуурч, компанийн хувь эзэмшүүлнэ залилан мэхэлж аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй юм. Тэрбээр уг хэргээр 2021 оны наймдугаар сард ХУД-ийн Эрүүгийн шүүхээс 7 жилийн хорих ял авч байсан.Ийн ял авсныхаа дараа МӨХ-ны гишүүн Н.Цэцэгмааг өөрийн өмгөөлөгчөөр авснаас хойш түүний үйлдсэн улсыг хохироосон болон залилах хэргүүд шийдэгдээгүй байгаа юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кк(122.201.31.64) 2022 оны 11 сарын 06

Энэ Эрдэнэбат чинь хаашаа хүн бэ, тэр үеийн 20 гаран тэрбум чинь одоогийн дөч, тавин тэрбумтай тэнцэнэ биз дээ, ямар сонин хүн бэ.

0  |  0
магсар(124.158.67.197) 2022 оны 11 сарын 03

баярсайханы нэхээд байгаа мөнгө бол бодит мөнгө биш тооцооны ашиг гэх тэр ашиг нь гарч ирээгүй юм чинь өгч авах тооцоо хүчингүй ажил нь бүтсэн бол хэд гурван төгрөг хуваах байсан нь мэдээж ажлаа хийгээгүй юм чинь ямар ашиг байхавдээ шунал хязгааргүй

0  |  0
магсар(124.158.67.197) 2022 оны 11 сарын 03

баярсайханы нэхээд байгаа мөнгө бол бодит мөнгө биш тооцооны ашиг гэх тэр ашиг нь гарч ирээгүй юм чинь өгч авах тооцоо хүчингүй ажил нь бүтсэн бол хэд гурван төгрөг хуваах байсан нь мэдээж ажлаа хийгээгүй юм чинь ямар ашиг байхавдээ шунал хязгааргүй

0  |  0
sonin chat(122.201.21.117) 2022 оны 11 сарын 03

medfel bayartsogt oyu tolgoi geel nogoo rio tinto toohgui baihad daa.

0  |  0
soni(122.201.21.117) 2022 оны 11 сарын 03

oyu tolgoi gereee 1 jil hugatsatai bailaa. negent oyu tolgoi geree baihgui shuu.

0  |  0
tergun sonin(122.201.21.117) 2022 оны 11 сарын 03

tsaash bitgi helee. oyu tolgoi geree hugtasa duslaa. suiree suiree hohine.

0  |  0
terguun (122.201.21.117) 2022 оны 11 сарын 03

mahs nuust gene hudn bitgi yariad helee.heleh demi. nogoo oyu tolgoi alt huderin geree dusssan genee. rio tinto uurlad yasna ih udagin be odod boltol 12 jil neg uurahi neged chadhgui gej geree sungaagui.

0  |  0
Top