"THE HU" хамтлаг шинэ цомгоо танилцууллаа

2022 оны 11 сарын 03

"THE HU" хамтлаг шинэ цомгоо Берлин хотноо танилцууллаа.

Монгол Улсын Соёлын элч, хүннү рок "The HU" хамтлаг Европын орнуудаар "Black Thunder Tour" аялан тоглолтоо хийж байна.

Тэд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд Берлин хотын "Метропол" концертын төвд тоглох бөгөөд өчигдөр ЭСЯ-ны төв байранд "Rumble of Thunder" нэртэй шинэ цомгоо танилцууллаа.

Германы "Deutsche Welle", "Rock Antenne Hamburg", "Radio Fritz", "Star FM", "Metal Hammer", "Cragency", "Head of PR", "Rock hard mag", "Sony music" зэрэг хэвлэл мэдээллийн 14 байгууллагын сэтгүүүлч, сурвалжлагч нар ирж, тэдэнтэй ярилцан, уран бүтээлийн цомгоос үзэж сонирхжээ.

"The HU" хамтлаг 2019 онд Германд анхны тоглолтоо толилуулж байсан юм. Тэд арваннэгдүгээр сарын 23-нд мөн Кёльн хотод тоглох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.239) 2022 оны 11 сарын 04

Bayar hurgiy The hu !

1  |  0
Top