Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Тамираагийн Хангал Тайланд улсын лигт легионер тамирчнаар тоглохоор өнөөдөр /2022.11.04/ эх орноосоо мордлоо.
"Натур Ноён Мед" клубын тамирчин тэрбээр одоо 20 настай. Түүний өвөө волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат багш Д.Ренчин, аав нь волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Ренчингийн Тамираа юм.
Удам дамжсан волейболчин залуутай бид өнгөрсөн жилийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний дараа ярилцаж байв. Тухайн үед тэрбээр "Ахлах сургуульд байхад хичээлийн шинэ жил эхлэх бүрт цаасан дээр мөрөөдөл бичүүлдэг байсан. Би тэр мөрөөдөл бичих цаасан дээр 6-12-р анги хүртлээ "Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин болно" гэж бичдэг байлаа. Эцэст нь мөрөөдлөө бичлүүлж чадсан. Тийм болохоор одоо би илүү холыг харж, Азийн болон Зүүн азийн наадамд амжилттай оролцохыг хүсэж байна.
Тив, дэлхийн болон Олон улсын тэмцээнд оролцож, гадны оронд легионер тамирчнаар тоглохыг хүсэж байна." хэмээн ярьж байсан юм.
ТҮҮНИЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!
"
Т.Хангал маань өнөөдөр Тайланд улсын лигт легонер тамирчинаар тоглохоор эх орноосоо мордлоо.
Сэтгэгдэл ( 1 )
Тайландын эрэгтэй лиг манайхаас нэг их дээр байж чадах уу, цалин л арай ахиу байж магадгүй