ШАТАР | Гурван ДЭЛХИЙН АВАРГА цолтон төрлөө

2022 оны 11 сарын 05

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс гурван аварга цолтон төрж, Монголын шатрын түүх нэгэн алтан хуудсаар нэмэгдлээ.

Мальт улсын Мелльеха хотноо 2022 оны аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гурван шатарчин ДЭЛХИЙН АВАРГА цол хүртэж бахдам амжилт гаргаж, Монголын шатрын түүх нэгэн алтан хуудсаар нэмэгдлээ.

Монгол улсаас энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд спортын мастер Г.Оргил тэргүүтэй Н.Содбилэг, Б.Отгонбаяр, С.Төгөлдөр, Э.Маргадгуа гэсэн шатарчин өрсөлдсөн юм.

АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД:

W1700 ангилалд-Э.Маргадгуа

U1700 ангилалд-С.Төгөлдөр

U2000 ангилалд-Н.Содбилэг

W1700 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн ABChess академийн тамирчин Э.Маргадгуа 9 өргөөс 8.5 оноо авч нэг тойргийн өмнө түрүүлэх болзолоо хангасан.

U2000 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн ABChess академи, Монполимет группын тамирчин Н.Содбилэг 9 өргөөс 9.0 хожил авч нэг тойргийн өмнө мөн л түрүүлэх болзолоо хангасан.

U1700 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн Өмнөговь аймгийн тамирчинС.Төгөлдөр 9 өргөөс 7.5 оноотой цом өргөлөө.

U1700 ангилалд өрсөлдсөн Өмнөговь аймгийн тамирчин Б.Отгонбаяр эцсийн мөч хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт хожигдож 4-р байр эзэллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(73.37.56.46) 2022 оны 11 сарын 06

Udahgui mergejliinhees delhiin avarga turuh boltugai!

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 11 сарын 07

goe goe

1  |  0
ЗОЧИН(192.82.70.149) 2022 оны 11 сарын 05

3 дэлхийн аварга # ДЭЛХИЙН Аварга цолтон 3 төрлөө

0  |  0
DR. ADITYA(197.211.53.58) 2022 оны 11 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1

Иргэн(202.21.107.102) 2022 оны 11 сарын 05

Мундаг бнаа

2  |  0
Top