Шинэ үзэсгэлэн | Melody of the steppe

2022 оны 11 сарын 05

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайханы уран бүтээлийн “MELODY OF THE STEPPE” үзэсгэлэнгийн нээлт 2022 оны 11 дүгээр сарын 4–ний өдөр АНУ-ын нийслэл Вашингтон дахь Монголын Элчин сайдын яаманд болжээ.

Нээлтийн арга хэмжээнд АНУ-ын Төрийн департаментын монголын асуудал хариуцсан ажилтан Эндрью Дафф, зураач С.Заяасайхан нар үг хэлж,  АНУ-ын төрийн зарим байгууллага болон тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл зэрэг 50 гаруй хүн оролцсон байна.

“MELODY OF THE STEPPE” үзэсгэлэн Элчин сайдын яамны байранд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал өдөр бүр 10-17 цагт гарна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top