Ш.Адьшаа: "Оюу толгой" компани Өмнөговьд өгдөг хандиваа Монгол Улсын ӨР гэж бүртгэсэн

2022 оны 11 сарын 05

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.11.04/ нэгдсэн хуралдаан дээр Ш.Адьшаа гишүүн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хойшлуулах, татаж авах горимын санал оруулсан.

Энэ үеэр тэрээр "Оюу толгой" ХХК Өмнөговь аймагт хандив өгсөн нэрээр Монгол Улсыг 50 сая ам.долларын өрөнд оруулаад байгааг хэлсэн юм.


Хэлсэн үгэндээ тэрээр "Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн ашигт малтмалын тухай хуулийн заалтыг оруулж ирлээ. Энд ямар заалт байна вэ гэхээр тухайн орон нутагт уул уурхайн орборлолт хийж байгаа компаниуд албан ёсоор хандив тусламж авах ийм заалт оруулж ирсэн. Нөгөө талаасаа тэнд ажилладаг гадаад, дотоодын компаниудын квотын асуудлыг оруулж ирсэн байна. Энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү.

Бид өнөөдөр Оюу толгойн ажлын хэсэг гэж ажиллаж байхад Оюу толгой компаниас Өмнөговь аймагт жил бүр 5 сая ам.долларын хандив тусламж олгож ирсэн. Гэтэл энэ хандив тусламжаа "Монгол Улсын өр" гэж бичиж байршуулсан байгаа.

Бид 10 жилийн хугацаанд өнөөдөр 50 сая ам.долларын өртэй болчихсон байгаа. Гэтэл өнөөдөр энэ асуудлаар далимдуулж, орон нутагт хуулийг завхруулдаг, лиценз нэрээр эзэмшсэн ийм хууль бус ажиллагаа орон нутгийн удирдлагатай хамтарч хийх асуудал газар авч байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж.(202.9.40.171) 2022 оны 11 сарын 06

Хандив,өр хоёрыг ялгахгүй авсан бол хэний буруу болох вэ? Монгол хэлээ сайн мэдэж байж ярих хэрэгтэй.Ямар үндэсээр өр болж буйг тодорхой бичээч.!!!

1  |  0
111(122.201.31.64) 2022 оны 11 сарын 06

Энэ Оюу толгойг ухаж байгаа юмнууд шуналын бузар болсон амьтад байнаа. Одоо бас хамтрагчтайгаа алалцаад байдаг. Гүний уурхай ашигтай байнгуут дангаараа цөлмөх гээд байж ядаж байна

0  |  0
2(202.21.109.112) 2022 оны 11 сарын 05

mongiig ni mongol bankaar damjuulj yu zaraad bgaaga medeecehee ichij uhmeer too bhgui

0  |  0
Иргэн (66.181.161.25) 2022 оны 11 сарын 05

Энэ оюу толгойг ухаж байгаа юмнууд Монгол улсад ямар ч хөгжил дэвшилгүй юу ч үгүй болтол цөлмөөд л буцана.

1  |  0
зочин(66.181.189.84) 2022 оны 11 сарын 05

оюутолгой сар бүр монолйын ард түмэнд тавин мянга өгвөл яасан юм вэ нууцаар тэр байтугай алт зэс гарч байгааюм биш үү

0  |  0
Truth(202.9.40.17) 2022 оны 11 сарын 06

Мэдээж шд. Улаанбаатарт хийх 3 цэцэрлэгт хүрээлэн ч тэр өр болно. Эсэргүүцэх хэрэгтэй

1  |  1
Тэнэг монгол(103.57.93.241) 2022 оны 11 сарын 05

Өө. За за. Хүүхэд хуурч байгаа юм шиг.

0  |  0
Иргэн (124.158.67.0) 2022 оны 11 сарын 05

Монголчууд бид нэг нэгнийгээ төлөө эх орон газар шорооныхоо төлөө байхгүй бол харийн хүмүүс тэр дундаа Америкчууд бид нарыг тоогоо юу

0  |  0
Top