Монголын дуучид Грозный хотод олон улсын наадамд өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Бүгд найрамдах Чечень улсын филармонид ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын уралдаан эхэлжээ.

Чечень улсын нийслэл Грозный хотноо энэ сарын 7-10-нд зохион байгуулагдах олон улсын дуурийн дуулаачдын V уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын гоцлол дуулаач Лхагвасүрэнгийн Түвшинсайхан, СУИС-ийн оюутан Даваасүрэнгийн Совд нар оролцож байна.

Энэ жилийн уралдаанд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчдийн газар, Улаанбаатар дахь Русский Дом анх удаагаа Монголын дуучдыг олон улсын тайзнаа танилцуулах юм.

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын уралдаанд 18-35 насны 60 гаруй дуулаач оролцож байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top