Шүүхээс Э.Цэрэндолгорт зан үйлээ засах үүрэг хүлээлгэжээ

2022 оны 11 сарын 07

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Цэрэндолгорт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 03343 0780 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.Цэрэндолгорыг гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах  ялаар  шийтгэж, Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.180.171) 2022 оны 11 сарын 07

Баас хатавч үмхийгээ тавихгүй л гэдэг, аа бас 50 настыг сургах, 5 ямааг туух 2 хэцүү л гэдэг. Чадах болов уу. Эргэлзээтэй л юм.

0  |  0
Top