Орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гарагт 34 настай Аарон Картерыг ванны өрөөндөө нас барсан байдалтай байгааг олж харсан гэрийн үйлчлэгч нь 911-т дуудлага өгчээ. Дуудлага өгөх үедээ "Тэр нас барчихлаа, ванн дотроо өнгөрчхөж, нас барчихсан байна" хэмээн хашхирч байсан нь диспетчерийн утсанд хадгалагдан үлджээ.
Талийгаачийн хөршүүд мөн түүний ийн хашхирч байхыг сонссон тухайгаа мэдүүлжээ. Одоогоор чухам ямар шалтгааны улмаас ийнхүү амьсгал хураасан болох нь тогтоогдоогүй байгаа бөгөөд түүний төлөөлөгч "Аарон Картер өнөөдөр өглөө Калифорния мужийн Палмдейл дэх гэртээ нас барсан байдалтайгаар олдсонд гүнээ эмгэнэж байна. Түүний гэр бүлийнхэн Лос Анжелес рүү нисэх гэж байна. Аарон амьдралынхаа төгсгөл хүртэл эдгэрч, сайн аав байхын төлөө, гэр бүлээ бүрэн бүтэн байлгахын төлөө тэмцсэн" гэжээ.
Аарон Картерын экс найз бүсгүй Мелани Мартин гэрийнх нь гадна уйлж буй нь папарацичдын дуранд өртсөн байна. Тэд 11 сартай хүүтэй. Хүүгээ асран халамжлах эрх нь Меланид байдаг байжээ. Хүүгээ асран халамжлах эрх авахын тулд өнгөрөгч есдүгээр сард сайн дураараа нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж эхэлсэн байна.
Талийгаач олон жилийн турш донтолт болон харилцааны асуудал, гэр бүлийнхний хоорондын маргаан зэрэг асуудлуудтай тэмцэж байсан. Гэсэн ч эдгээр асуудлуудаа шийдэж чадалгүй хорвоог орхисон түүнд фенүүд нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
Backsrteet boys n nickiin duu mun bizdee haramsaltai ymaa
Shan zaluu hairan ym bolj ee\n