Ник Картер: Түүнийг эрүүл амьдралын замаа олно гэдэгт ИТГЭЖ байлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

 

"Backstreet Вoys" хамтлагийн гишүүн Ник Картерын дүү, дуучин Аарон Картер 34 насандаа таалал төгслөө. 

Орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө Калифорния дахь гэртээ нас барсан байдалтайгаар олдсон тэрээр чухам ямар шалтгааны улмаас нас барсан нь одоогоор тодорхойгүй байна. Түүнийг гэрийн үйлчлэгч нь ванны өрөөнөөс нь нас барсан байдалтайгаар олон 911-т энэ тухай дуудлага өгчээ. 

Түүнийг нас барах үед Ник Картер Лондонд хамтлагийн залуусын хамтаар аялан тоглолтоо хийж байжээ. Хамтлагийн залуус тоглолтын үеэр Ник Картерт эмгэнэл илэрхийлж, талийгаачид хүндэтгэл үзүүлэн хэд хэдэн дуугаа зориулан дуулсан байна. 

Гэнэтийн явдалд гашуудсан Ник Картер өөрийн инстаграм хуудаснаа "Өнөөдөр зүрх минь эмтэрлээ. Хэдийгээр дүү бид хоёр ээдрээтэй харилцаатай байсан хэдий ч түүнийг гэх миний хайр хэзээ ч хувирахгүй. Тэр минь хэзээ нэгэн цагт эрүүл амьдралаар амьдарч, эцэст нь өөрт хэрэгтэй замыг олно гэдэгт найдаж байлаа. Би дүүгээ хэнээс ч илүү үгүйлэн санах болно. Чамдаа хайртай шүү Чизз... Одоо чи минь энэ дэлхийн хаана ч байхгүй амар амгаланг мэдрэх боломж олдлоо... Бурхан минь, түүнийг минь ивээлдээ багтааж хайрлаарай" гэжээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ariuka(202.126.89.44) 2022 оны 11 сарын 08

Ymar xaramsaltai yum be mundag duuchin bsan

0  |  0
Top