Л.Наранбаатар: Манай хамт олон хөдөлмөрлөсөн ашгаараа ашиглалтгүй талбайг хоёр хувааж, тохижууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Хөтөлийн "Цемент шохой"  төрийн өмчит хувьцаат компани зарим өрөөгөө засварлажээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Тэрбээр "Менежментийн шинэ баг 4-р сард ажлаа авч, цементийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцаж явахад ”40 жилийн өмнөх соц” үедээ таг орхигдсон энэ өрөө, тэр сандал олны шүүмжлэлд их өртөж байсан билээ. Манай хамт олон өөрсдийн хөдөлмөрөөрөө бий болгосон ашгаараа өрөөгөө засаж авлаа. Ашиглалтгүй зай талбайг 2 хувааж үйлдвэрлэлийн процессыг хянах өрөө болон мастерын өрөө болгон тохижуулсан. Өөдлөх айл юу гэдэг билээ. Энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тэр хоцрогдсон тоон самбарыг буулгаж, автоматжуулах төсөл орж байгаа. Засвараа гар бие оролцон, өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэсэн “Цементийн үйлдвэр”-ийн хамт олонд баяр хүргэе" гэжээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(150.129.140.100) 2022 оны 11 сарын 08

ОК

0  |  0
зочин(66.181.191.211) 2022 оны 11 сарын 08

Мундаг залуу шүү

1  |  0
Top