Монголын анхны хамгийн өндөр буюу 600 сая төгрөгийн бооцоотой тулаанд МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар мэргэжлийн боксын төрлөөр /2022.09.09/ өрсөлдсөн. Тамирчид нийт найман үе тулалдсан бөгөөд МУГТ Э.Цэндбаатар оноогоор илүүрхэж, ялалт байгуулсан билээ. Тэгвэл одоог хүртэл бооцооны мөнгө нь орж ирээгүй байгаа юм. Мөн Э.Цэндбаатар гавьяатын найраа хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Jimmy машин бэлэглэж байна” хэмээн хэлсэн. Гэвч сүүлд өгсөн ярилцлагадаа “Бид Э.Цэндбаатарт өргүй, өгөх албатай ч биш” гэж мэлзсэн байдаг. Тэрбээр Э.Цэндбаатар он гарахаас өмнө АНУ-ыг зорихоор болсон билээ. Харин тэмцээний зардлыг спортод хайртай нэгэн эрхэм хувиасаа гаргасан юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Г.Намнанбаатар гэдэг. Би ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийг Маркетинг мэргэжлээр төгссөн. Одоо автомашин болон өөр шинэ бизнес эхлүүлээд явж байгаа. Би хүчний болон тулааны спортоор хичээллэдэг. Анх 2011 онд АНУ-д фитнесээр хичээллэж байгаад туслах багш болж байсан. Ийнхүү спортод илүү ойр болсон. Мөн Үндэсний бөхийн сумын заан цолтой.
-Та цахим хуудсандаа МУГТ Э.Цэндбаатарт АНУ руу явах тэмцээний бүх зардлыг нь өгнө гэсэн байсан. Энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-Би Э.Цэндбаатар дүүгийнхээ гавьяатын найран дээр байсан. Тэр үед гишүүд, дарга нар байр, машин өгнө гэж их ч амласан даа. Гэвч өгч чадаагүй. Мөн холимог тулааны бооцооныхоо мөнгийг ч авч чадаагүй байна. Тиймээс миний зүгээс чадах юмаа амлаад, харин өгвөл өгсөн шиг өгнө. Тайзан дээр гарч тэгж амлах нь гоё л харагддаг юм байна лээ. Гэвч “бэлэн ам, шалдан гуя” л байсан. Ж.Мөнхбат гишүүн өгөх албатай биш гэсэн байсан. Ер нь бол “надад машин өгөөч” гэж гуйгаагүй байхад тэгж хэлчихээд араас нь “Архангайнх гэсэн нэр л байсан” гэж тамирчин хүний сэтгэл зүйгээр тоглох хэрэггүй шүү дээ.
-Ж.Мөнхбат гишүүн бас цол өгөх тухай асуудалд холбогдсон байх аа?
-Манай үндэсний бөх жилд нэг л удаа болдог баяр наадмаараа зодоглохыг хүсдэг, хичээдэг. Ноднин жил улсын баяр наадмын 100, 101 жилийн ой давхар болсон. Монголын маань жинхэнэ өв уламжлал болсон яг үндсэн 100 жилийнх нь ойн наадам дээр бөхчүүдэд цол олгоно гэж барилдуулсан. Цол өгөх тухай асуудал УИХ-аар ороход Ж.Мөнхбат гишүүн ганцаараа эсэргүүцсэн юм билээ. Хүнд худлаа ярина, өөрөөс нь гарахгүй юмыг эсэргүүцнэ. Заавал Архангайн бөх түрүүлэх албагүй. Гэтэл Ховдын бөх түрүүлсэн болохоор энэ асуудал нам жим болчихлоо. Бөх хүн тухайн жилийн аз, ёндоогоор цолондоо хүрдэг. Гэтэл аймгийн арслан Э.Мөнхбаатар, Э.Ууганбаяр нар цол хүртсэн ч, энэ жил хоёулаа хөл нь бэртээд барилдаж чадсангүй. Үүн дээр маш их харамсаж явдаг. Энэ бүхний ард 32 бөх хохирч үлдсэн. Бөх хүний бүтэн жилийн хөдөлмөр, хөлс хүч шүү дээ. Тэдгээрийн ард гэр бүлийнхэн нь байгаа. Аймгийн начин ч багтаж барилдаагүй том барилдаан болсон. Тэгэхэд тэр цолыг нь өгөх л хэрэгтэй байсан юм.
-Тамирчин хүний сэтгэл зүй маш чухал шүү дээ. Цэндбаатартай сүүлд хэзээ уулзсан бэ. Сэтгэл санааны байдал нь ямархуу байна вэ?
-Нэг хоногийн өмнө уулзсан. Уулзахад урьдынх шигээ биш болсон байна лээ. Миний хувьд түүнд сэтгэл санаагаа тайван байлгаж, юунд ч санаа зовохгүй бэлтгэлээ хийгээд АНУ-д очиж амжилт үзүүлэх нь чухал гэсэн зөвлөгөөг өгсөн.
-Э.Цэндбаатар олон ч удаа хүмүүст хулхидуулсан болохоор ард түмэн дахиад ийм явдал болох вий гэсэн болгоомжлол байх шиг байна?
-АНУ руу 8-10 сая төгрөгийн хооронд зардал гарна гэсэн тооцоолол бий. Би Э.Цэндбаатар дүүгээ хүнийх нь хувьд хүндэлдэг. Гэнэн болохоор хүнд хууртаад л яваад байгаа юм. Би өөрөө спорт ойлгодог хүний хувьд хэцүүг нь мэднэ. Миний хувьд “e-sport”-ийн тамирчдад мөн спонсор болсон. Бүх төрлийн тамирчид спонсор олоход хэцүү байдаг. Миний хувьд цаашдаа чадахаараа тусална. Хүн заавал мөнгөтэй байх албагүй, мөрөөдөлтэй байхад л болно. Харин энэхүү мөрөөдөл Э.Цэндбаатарт байна. Түүнд чадвар бас байна. Түүнийг олимп, дэлхийн тамирчин болно гэдэгт итгэлтэй байдаг.
-З.Шинэчагтгатай хийсэн тулаан гэрээ хэлэлцээр хийгдээгүй гэж байсан. бооцооныхоо мөнгийг хэрхэн олж авах бол?
-Гэрээ, контакт огт хийгээгүй. Эр хүний жудаг, спортын хүмүүжил, итгэлцлийн үндсэн дээр л тулаан болсон. Э.Цэндбаатар надад “Ах аа би мөнгөний төлөө тулалдаагүй” гэж хэлж байсан. 600 сая төгрөгөө авчихвал хандив, сайн үйлст зарцуулна гэсэн болохоор ард түмэн мөнгөө аваад таг болчихлоо гэж бодсон юм шиг байна лээ. Түүнээс бооцооныхоо мөнгийг аваагүй гэж тайлбар хийсэн гэсэн. Тэрнээс биш тэр мөнгөний хойноос хөөцөлдөөгүй юм билээ. Э.Цэндбаатарын хувьд бооцооныхоо мөнгийг бүрдүүлчихсэн байсан. Энэ бооцооны мөнгөнөөс гадна маш их мөнгө зарцуулсан.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
Ter neg xogiin batsaan bx shig bgaan daldganasan. Tsendbaatart minerch manartlaa duingetdlee zoduulsan shees
600 саяын бооцоотой тэмцээн л гэсэн. Бааранд 2-уулаа согтуу зодолдсоноос л эхэлсэн биз дээ. Засрал, гэмтэл нь хаа байна? Төр засаг нь гавьяатаа өглөө, дэлхийн аваргын медальд нь сар бүр цалин өгч байгаа байх. Гоншигнохоо болиод бусдын адил хөдөлмөрлөөд хариуцлагатай амьдрах хэрэгтэй. Дэлхийд үнэлэгдсэн мундаг тамирчин бол 1 гадаадын клуб нь урилга өгөөд хэнээс ч гуйхгүй АНУд гарчих л байсан байх
Шууд хэлэхэд Цэндбаатар өөрөөсөө болж л асуудалтай яваа. Багшийгаа зоддог, хар тамхинаас уу, архинаас уу, гудамжинд нүцгэн шалдан явдаг, гоншигонож гоншигонож дэлхийн аваргын өмнө спарринг зохион байгуулуулчихаад очиж оролцохгүй байх жишээний. МУ ганц боксчноор дуусахгүй, харин ийм байхад нь толгойг нь илээд манай хүн гэнэн тэнэг хүүхэд юм том болоогүй юм гээд байвал хойч үе нь үгүй болно. Ийм байхад спонсорууд яагаад угжиж байх ёстой гэж? Энэ байтугай дэлхийн одод 1 кино шээрлэснээс спонсоргүй хоцорч байна. Мэргэжилд ороод яллаа л гэсэн. Энд ирчихсэн бужигнуулаад явж байдаг.
Зочинд хандаад ерөөчихье. Үр хүүхдүүд чинь олон хүнд хулхидуулах болтугай.
Наад Мөнхбат чинь эр хүн биш хүүхэн зоддог хүүхэн
Cham chig hogii bathaand ugj haragdaach aldaan uurt n bga biz dee uguh albuu gavyagui arihching mgl tansan thachaa ajil hii hunees ungui yum avgaad muruud baidag band chi zugeer uu
амжилт амжилт\n
Өөдгүй хүмүүс хорвоогоор дүүрэн шүү дээ дүү минь.Ядаж байхад өөрөө үнэн гэнэн итгэмтгий юмаа чааваас..Бүх хүн чам шиг биш.Одоо харьцангуй жаахан хүүхэд биш жаахан бодолтой буурьтай байж сур.Нөгөө Мөнхбат мэтийн балиар хулхи ,ёс зүйгүй ичдэггүй хүмүүс өөрсдийнхөө л ямрыг харуулж байгаа.Наад хуурамч хүмүүсээ одоо таньж авсан.Хаяад урагшаа хараад ямраа батлаад яв...Энэ л тэр хуурамч хүмүүст өгөх чиний хариулт...Үйлдлээрээ харуул дүү минь....ЧИ ЧАДНА ...УРАГШАА ЗАЛУУ МИНЬ,ХИЧЭЭГЭЭЭРЭЙ.