Хууль, хяналтын байгууллагаас “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж гадны “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэргээр “Жаст”-ын Ш.Батхүүг яллагдагчаар татсан байдаг.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өндөрлөлөө.
Шүүх бүрэлдэхүүн "Жаст"-ын Ш.Батхүүг гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноосон юм. Түүнчлэн Ш.Батхүүгээс нийт 109.093.910.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Ингэхдээ дээрх мөнгөний 105.2 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр"-т, “Шунхлай групп” ХХК-д 3.8 тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргаад байна.
Сэтгэгдэл ( 0 )