Ийм үг байдгийг хүн бүр л мэдэх биз ээ. Харин дэлхийн бусад орны хүүхнүүд ингэж дурладаг эсэхийг бол огт мэдэхгүй. Ямартай ч манай Монголын эмэгтэйчүүдийн хувьд дээрх үг онолын түвшинд батлагдчих шиг боллоо. Учир нь сүүлийн хэдэн өдөр Серёжа хэмээн өөрийгөө нэрийдсэн дуучин залуугийн тухай амтай болгон ярьж, цахим хуудастай болгон бичлээ. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ч энэ зүйл үргэлжлэх эсэхийг ёстой л нөгөө “Балхаа бид хоёр таашгүй” гэдэг шиг зүйл болж байна.
Арван жилийн охид, оюутан бүсгүйчүүд ч яахав ид сонсож, алсаас дурлаж, атгахан зүрхээ чимчигнүүлж яваа юм биз. Гэтэл энэ дуучин залууг эрэн хайж, олж аваад сонссон тухайгаа идэрхэн насны эмэгтэйчүүд бүү хэл эмээ болсон нь ч бичсэн байна. Зарим нэг нь бүр мөнгөө нийлүүлж Ланд-300 машин худалдан авч өгөхийг завдаж байгаа бол нөгөө нэг нь өвлийн идэш, үхэр мал, өмд гутал гээд ёстой л байгаа бүхнээ барихаар зэхэж байгаа бололтой. Албан байгууллагынхаа захиралд шинэ жилээр энэ дуучныг олж ирж чадахгүй бол гарах өргөдлөө өгөх гэсэн ажилчин эмэгтэй, романтик оройн хоол идэнгээ ширээнийхээ дэргэд дуулуулж чадахгүй бол эхнэрт нь өчгөө мэдүүлэхээ хэлсэн айхтар эмэгтэй, авааль эрээ түүнтэй харьцуулан элдэв муухайгаар загнасан айлын эзэгтэй гээд олон сонин зүйл тохиолдож байна.
Энэ бүхний эцэст ямартаа ч өнөөх дуучин маань хамгийн хүсэмжит эрийн жагсаалтыг тасархай илүү тэргүүлэхээр болсон гэнэ лээ. Уг жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Б.Орхонбаяр арслан түүнээс даруй хэд дахин бага санал авсан байж.
Тэгэхээр дасаж дурладаг монгол эмэгтэйчүүдээ болж өгвөл хайрлан хамгаалж, хажуу дэргэдээсээ холдуулалгүй өөрийн тань гараас тавиад өнөөх дуучин руу явуулчихгүйн тулд өдөр бүр хичээх хэрэгтэй болох нь ээ, эрчүүд минь.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
chaavaasdaa hudlaa teneg um bichihee boliochee duuldag l zus tsarai saihantai l zaluu bgaa biz mashin tereg omd gutal avch ogno ch geh shig jinhene orkddog bnashtee
Yu duuldag yum boldoo medehgyim bna
юун тэнэг юм бичдэг юм бэ? Гоё хөгжим, гоё дуу хоолойд татагдаад сонсоо л биз. Энэ хоёрын төгс хоршил нь нэмээд түүний биеэ авч явж байгаа байдал, шүтэн бишрэгчдээ хүндэлж байгаа зэрэг нь цогцоороо энэ залууг царайлаг болгож харагдуулж байгаа хэрэг шүү дээ. Энэ бүхний ард хүндлэл байна. Сүүлдээ дуу дуулсныг нь гоё гэж сонссоныг ч элдэв янзаар хэлээд эхлэх юм\n
Zsss ene odoo uuriiguu yu gej bodood ingeed sevyyleed baysaad baidiin kkk zvgeer noxoin baas
Kkk. Magtaad bga yum uu, mataad bga yum uu. Dodomdood bga yum uu doromjlood bga yum uu. Za ali ni ch baisan yaahav. Joke.