Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр /2022.11.09/ өдөр хэлэлцлээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулбал, Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх шалтгаанаар энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, баривчилсан.
Улмаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 2 )
хэдэн хазар монголчуудтай холбогдож тэднийг монголд суралцуулах,чадвал ажилд оруулж туслах гэсэн бодол байна уу гэхээс монголын эсрэг ямар үйлдэл төлөвлөхөвдээ мэдээж Манай тагнуулынхныг нэлээд олон хүнийг танина. Найзуудч бийЗарим нь гайхаш төрүүлмээр мулгуу хүмүүс байдаг юм билээ.Дэжид даргын хэлсэн үг:”бодох биш даалгаврыг сайн биелүүлдэг хүн хамгийн чухал”Боддог хүмүүс тусдаа бэлтгэгддэг,Одоо хутгалдаад учир нь олдохоо больсон