Жүжигчин Пак Мин Ёны ЗАЛИЛАГЧ найз залуугийн тухай мэдээлэл цацагдав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Пак Мин Ён захиралтайгаа болзож байгаа тухай мэдээлэл саяхан цацагдсан. Уг мэдээлэл цацагдсанаас хэдхэн цагийн дараа хоёр тийш болсон тухай мэдээлэл мөн цацагдсан нь олны анхаарлыг ихээр татсан билээ. 

Уг явдлаас хойш Пак Мин Ёны экс найз залуу Кан Жон Хён тухай мэдээлэл олны анхаарлыг ихээр татаад байсан. Толгой баян гэж хэлж болохуйц түүнийг хөрөнгөө хэрхэн бүрдүүлсэн болох нь тун ч сонирхолтой. Хэд хэдэн залилангийн хэрэгт холбогдож, ял шийтгэл хүлээж байсан нэгэн болох нь тогтоогдсон Кан Жон Хёны тухай дахин нэг дуулиан дэгджээ

 

 

Тэрээр олон тэрбумын өртэй хэдий ч шөнийн цэнгээний газар их хэмжээний мөнгө үрдэг байжээ. 2017-2020 оны хооронд Ганнам дахь шөнийн цэнгээний газарт нэг шөнийн дотор 100-300 орчим сая вон үрдэг байсан түүнд энэ нь хэвийн үзэгдэл байсан гэнэ.

 

 

Түүнийг Пак Мин Ёнтой болзож байх үедээ 500 сая вонын үнэтэй цаг зүүсэн байсныг Dispatch баталсан. Харин Кан Жон Хён үүнийгээ хуурамч цаг хэмээн мэдүүлсэн байдаг. Тэрээр мөн өөрийн гэсэн байшингүй, найзынхаа гэрт амьдардаг, тансаг зэрэглэлийн машинууд нь найзынх нь, гар утас борлуулж мөнгө олдог гэх зэрэг мэдээлэл өгч байсан. Гэсэн ч үнэн хэрэгтээ эдгээр нь бүгд түүний эзэмшлийн зүйлс байсан нь тогтоогджээ. 

Кан Жон Хён бичиг баримт хуурамчаар үйлдэн хөрөнгө завшсан хэрэгт мөн холбогдсон. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд найзуудынхаа нэр дээр хөрөнгө худалдан авдаг байсан түүний тухай цочирдом мэдээллүүд цацагдсаар байна

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top