Цахим хөгжил, харилцаа холбооны салбар сүүлийн өдрүүдэд дуулиан ихтэй байна. Сайд, дэд сайдынх нь хэлэлцүүлэг, олон нийтийн арга хэмжээ хэлсэн үг эргэн сөхөгдөж, олны шүүмжлэлд өртөх болов.
Дэд сайд Б.Болор-Эрдэнийн жилийн өмнө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга байхдаа Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг "Future Investment Initiative” чуулганд оролцох үеэрээ хэлсэн үг иргэдийг ихээхэн бухимдуулж, үе хоорондын талаар ширүүхэн мэтгэлцээн өрнүүлэхэд хүргэсэн. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 26-нд Саудын Арабын Эр Рияд хотноо болсон чуулганы үеэр “Ирээдүй рүү хөтлөх залуу манлайлагчдыг танай улсын нийгэм хэрхэн хүлээн авч байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгсөн нь Дэд сайдын албан тушаалаа өгөхөд хүргэсэн билээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ дээр дурьдсан чуулганд үг хэлэхдээ "Шинэ Ерөнхий сайд олон залуу манлайлагчдыг авчирсан нь Засгийн газрын хэмжээнд сонирхолтой асуудал үүсгэсэн. Дунд болон тэргүүн шатанд ажилладаг хүмүүс нь Орост суралцсан ахмад насныхан байдаг. Тэд орос маягаар сэтгэж, ажилладаг. Тухайн үед бидэнд ЗХУ-ын нөлөө их байсан. Залуу манлайлагчид ирэхэд, ялангуяа цар тахлын үед илүү бүтээлч, хурдтай ажиллах ёстой байв. Тэр үед залуу боловсон хүчин болон Засгийн газарт ажилладаг хүмүүсийн дунд зөрчил үүссэн. Ер нь Монголын хүн амын 75 хувь нь 40-оос доош насныхан байдаг. Тиймээс сайхан түүхтэй маш залуу үндэстэн гэж би бодож байна" гэсэн агуулгаар ярьсан нь асуудал дагуулсан юм.
Арван цагийн турш үргэлжилсэн чуулганы бичлэгээс Б.Болор-Эрдэнийн ярьсан минут хүрэхгүй хариултыг ийн тасалж, цацсан нь хэний эхлүүлсэн санаачилга байв гэдэг өөрөө гол асуултын нэг болж байгаа.
Түүний ярилцлагыг “Том ах” нэртэй твиттер хэрэглэгч арваннэгдүгээр сарын 5-нд орчуулагатайгаар цацсан юм. Улмаар энэ ярианаас болж тэрбээр өөрийн хүсэлтээр өчигдөр /2022.11.09/ Дэд сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
Ингээд Б.Болор-Эрдэнэ дэд сайдын дээрх шуугиан намжаагүй байтал өчигдөр дахин нэг яриа олны шүүмжлэлд өртсөн нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай холбоотой байв.
Н.Учрал сайд өөрийн санаачилгаар зохион байгуулсан “Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн үеэр их, дээд сургуулийн боловсролын талаар дараах байр суурийг илэрхийлэн, ярьжээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын хэлсэн үгээс...
"Хэн ямар ур чадвартай вэ гэдгийг нь үнэлэх ёстой болохоос биш мөнгө төлбөл хүн аль ч сургууль төгсөж болдог нийгэм. Мөнгө л төлбөл...
Хүмүүс буруу бодоод байдаг. Гадаадын том сургууль төгсөөд ирэхээр мундаг байна гээд л. Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө өө. Мал ч байсан.
Тэнд гайхамшиг хийгээгүй. Тэр нь амьдрал дээр бууж чадах уу гэдэг нь асуулт. Америкт 10 жил болчхоод монгол хэлгүй. Тэгээд хүрч ирээд Монголын хөрсөн дээр амьдрал мэдэхгүй.
Монголынхоо уламжлалыг ойлгохгүй. Өв соёлоо хүндэтгэхгүй. Том том юм яриад байгаа хүмүүст бол NO гэж хэлэх ёстой байхгүй юу, бид бол..."
Цаг гаруй хугацаанд үргэлжилсэн хэлэлцүүлгийн мөн л минут хүрэхгүй хэсэгт ярьсан энэ үгс хэлэлцүүлэг болсноос дөрвөн өдрийн дараа цахим орчны "гол сэдэв" болж өргөжлөө.
Ийн сайдуудын хэлсэн үгс эргэн сөхөгдөж байгаа нь энэ салбарт санаархсан хэн нэгний явуулга уу, эсвэл олны хардаж байгаа шиг хоёр сайдын бие биедээ "шидсэн чулуу" юу? Магадгүй санаандгүй тохиолдол уу гэдгийг тааж, дүгнэж хэлэх боломжгүй ч цаг хугацааны хувьд сонин тохиолоор Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын сайд, дэд сайд хоёрын хэлсэн үг яах аргагүй олныг шуугиулсан сэдэв болж хувирлаа.
Сэтгэгдэл ( 31 )
Angling heltei admiral medehgui zaluuchuud butehgui shuu.
202.126.90.107- т хэлчихье. Ахмад үеэ бүхэлд н үгүйсгэсэн юм ердөө хэлээгүйг чи яаж ойлгох дээ. Бусдыг даган намирхаа больчих. Яасан арчаагүй новш вэ. Төрийн байгууллагын үүдийг сахиж байсан үеэ боддоо малаа. Цаг нэмнэсэн сайн ажил хийсэн гэж ЗГ нь үнэлээд хэлчихсэн байна. Харин атаархагч нар эсвэл авилгаа санасан нөхдийн зохион байгуулалттай сэвэлт болж өргөдлөө өгөөд өөрөө явчихлаа. Чи бол зууралдаад л байх байсан .Чадалтай боловсролтой хүнээс ийм шийдвэр гардаг юм.Сайд Учралын гадаадын олон улсын нэр хүндтэй сургуулийг төгсөгчдийг Малаар нь доромжлоод байхад яагаад дуугай байна.
Gadaadad sursan shig suraad sain ajillaj bha zaluus bga shu. Harin Ih zasag gedeg surguuli yu l bol.
Тэрхүү Оюун эрдэнээс ихээхэн нүүр авчихсан хүүхнийг эртхэн ингэж байранд нь буулгасан нь сайн хэрэг.Бүр дэд сайдын суудлыг чамласан маягтай байсан юм шүү. Ер нь иймэрхүү ахмад үеээ бүхэлд нь үгүйсгэсэн хандлага бол Оюун эрдэнээс улбаатай л даа. Учрал ч бас л түүхийгээрээ л юм байна.
Хүн ямар сургууль төгссөн эх орондоо юу хийсэн гэдгээр ньойлговол зохино. Дэд сайдын тухайд байгаа үгүй нь мэдэгдэхгүй байгууллагыг яамны хэмжээнд хэрэглэдэг үгүй нь мэдэгддэггүй цахимыг хэрэглээ болтол зүтгэсэн залуу эмэгтэй. Яагаад үүнд нь бухимдаад өргөдлөө өгөөд явчихаад байхад элдвээр бичээд байдаг юм бол. Харин Учрал үе үеийн гадаадын их дээд сургуульд тэтгэлэг чбай мөнөө төлөөд ч бай төгссөн хүмүүсийг МАЛ гээд байгаан. ИХ ЗАСАГ төгссөнөөс бусад нь монголчуудыг МАЛ боловсролтой гэж байгаа хэрэг үү ҮҮНДЭЭ ХАРИУЦЛАГА хүлээх ёстой.
Чадвар муу байж өмнөх үеэ доош нь хийж болохуу. Ариун явдал биш байлтай кк
Урд үe бий туулаад л гардаг. Амьдрал шүү дээ . Яриад явж болохгүйээ хүүхдээ. Хүчээр өөрийн үёэ баталдаг юм. Мэдлэг муутай мөртөө томрох гэж оролдвол бөөн будлиан болноо
Мал ч гэсэн үү Төрийн сайдын яриа арай л биш байна
Жаахан хэтрүүлэгтэй болохоос Учрал үнэн хэлсэн.Мөнгө нь байвал ямар ч хүн төгсөнө.Учрал Малайз,англи өчнөөн газар сурч төгссөн.Гадаадад төгссөн гэчхээд энэ хүүхэн шиг тэнэгтээд бдаг хүмүүст л хэлсэн бна
Монголдоо ирж ажиллаж байгаа мундаг залуучуудыг дэмжих л хэрэгтэй дээ.Ихэнхи нь ирэхгүй л байгаа шүү дээ.Хулгайчуудын хүүхдүүд одоо ч байнга л монголын бялагаас сорж мөлжиж тансаглаад л яваад байгааг ер ярихгүй юмаа...
Д ТАВЬСАН Л БАЙСАН. ХӨӨРХӨНӨӨСӨӨ БОЛООД ОЛОН ШАТ АЛГАСЧ ГИШГЭЭД БҮДРЭВҮҮ ЯААВ ХӨӨРХИЙ. ЮМ ХЭТРЭХЭЭРЭЭ Л БЮМ БОЛДОГГҮЙ ШҮҮДЭЭ
ЯГ ҮНЭНДЭЭ ЭНЭ ЭМЭГТЭЙГ ГАДААДЫН ХҮМҮҮСТЭЙ ЯРИА ӨРНҮҮЛЖ БАЙХЫГ НЬ ХЭД ХЭДЭН УДАА ДЭРГЭДЭЭС НЬ ХАРЖ БАЙХАД АНГЛИ ХЭЛЭНД ТААРУУ, ДҮРМИЙН БОЛООД ӨГҮҮЛБЭР ЗҮЙН МАШ ИХ АЛДААТАЙ, БАС ЮМ МЭДЭХГҮЙН ХАРГАЙГААР БУРУУ ЗӨРҮҮ САНАА ТӨРӨХӨӨР ЗҮЙЛ ОЙЧИН ЦОЙЧИН ЯРЬДАГ ХҮН БИЛЭЭДЭЭ. ТЭГЭЭД Ч АЙТИ-ИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛД БОЛ ҮНЭНДЭЭ ЮУ Ч СУРААГҮЙ, ЗҮГЭЭР Л НИЙТИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ОКСФОРДЫН ЖИЛИЙН КҮРС ЭД СУРСАН ХҮН ШҮҮДЭЭ ЗАЙЛУУЛ. МОНГОЛЫГ ГАНЦААРАА ЦАХИМЖУУЛЧИХСАН ГАРАМГАЙ АМЬТАН БОЛЖ ЖҮЖИГЛЭХ НЬ АРАЙ Л БИШЭЭ. ХЭДЭН САРЫН ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ХӨӨРХӨНӨӨС БОЛООД ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨЖ БАЙНА ГЭСЭН УТГАТАЙ ЮМ САЙТА
Үнэндээ мөнгөтэй, томчуудын хүүхдүүд л тэтгэлэгт нэртэй гадаадын сургуулиудад сурдаг. Улсын зардлаар сурч ирчихээд төлбөрөө ч төлдөггүй ирээд шууд л төрд том том албанд ажилладаг нь нууц бишээ
Учрал зөв ярьжээ
Gadaadad mungu tulsun l bol tugsdug gej ci hudlaa hucaj baina shuu pacaan min. Uuruu amdral ni ter chigeeree ariin haalga baigaa pacaan. Ih zasag l mungu l avaad baahan debil uildverledeg baih shuu. Amerikd tulburuu ch tulnu surhaa ch surj baij tugsdiin shuu pacaan min
Uchralaa ci ooroo bayan ailiin erh pacaan ci yamar amdral medeh umbee. nasaaraa l ugjuulj amdarch baiga shde. odoo ch yalgaagui
Зөв ярьсан байна
Zov l yarij
Учрал зөв л ярьж хэлсэн байна шүү дээ.
Энэ нөхөр аавынхаа инээдтэй сургууль төгссөн болоод гадны сургуулийг үзэн ядаад байгаа юм бна. их засаг Оксфордоос илүү гэсэн үгүү?!
учрал сайд үнэн л хэлждээ
УЧРАЛ САЙД ЗӨВ ЯРЬЖ, НӨГӨӨ АВГАЙ БУРУУ БУРСАН БАЙНА!!!
Яг үнэн гэвэл гадаадад дэлхийн нэр хүндтэй сургуулийг чанартай төгссөн залуучууд монгол орныг хөгжүүлэж цааш нь авч явна лдаа. Даанч тэр хүмүүст орон зай олгохгүй хуучин бугшсан авилгажсан мафижсан тогтолцоог залгамжлагч нар гарч ирээд байх юм бна лдаа. Гадаадад төгсөгчид тэндээ амжилттай ажиллаж амьдраад л монгол маань бахь байдгаараа байх нээ дээ
ene ch neg ikh seweed bhaar sedew bish bn aa. Unenii ortoi l yum helj
Учрал сайд маш үнэн хэлжээ
Учрал үнэн хэлжээ.\nҮнэндээ мөнгийг нь салгаж л байвал тэр хүн юм сурна уу, байна уу гадаадуудад хамаа ч байхгүй. \nТом сургуулийн нэр дуулаад нахилзаад байдаг богинохон бодолтой хүмүүс их олон болж.\nГадаадад төгсөж ирсэн гэх УЛААН НООЛЬ-уудыг бишгүй л мэднэ шүү
ярилцлага яриа төрийн хэмжээнд өгч чадахгүй мөн англи хэлэр э маш муу ярьж бн мэргэжлийн хүн сонсоход ямар шалгуураар сайд болгосон юм бэ
бага хатан эх болжээ гадаад сурсан нэртэй монгол оо мэдэхгүй юмнууд
үхсэн илжигний баас!!!! гайхамшигтай ухаантай охин гэнэ үү ????? юуч мэдэхгүй юуч хийж чадахгүй их зангаас өөр зүйлгүй хүнийг зайлуулах нь зөв. сайн байна.
хоорондоо зөрчилдсөн юм биш үү гэхдээ дэд сайд болохоор үнэхээр монголын гайхамшигтай боловсролтой залуу охин доо
Зөв л хэлсэн бна ш дээ яг үнэндээ гадаадад төгссөн нэртэй юу ч мэдэхгүй дарга,олигархуудын хүүхдүүд монголоор дүүрлээ даварч бна