Л.Наранбаатар: Дээд шүүх дээр ялж, "Авзага мээрэн" ХХК-иар 4,1 тэрбум төгрөг төлүүлэхээр боллоо

2022 оны 11 сарын 10

“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлогч Л.Наранбаатар Улсын дээд шүүхийн шийдвэрээр "Авзага мээрэн" ХХК-иар 4,1 тэрбум төгрөгийг төлүүлэх болсон талаар мэдээллээ.


Тэрээр "Дээд шүүх дээр яллаа. "Авзага мээрэн" гэж луйварчин компани манай ажилчдын НДШ-ийг төлнө гэж 2019 онд цемент аваад мурьсан. Үнэн ялж, "Авзага Мээрэн" Цемент Шохой ТӨХК- д 4,1 тэрбум төгрөгийг алдангийн хамт буцаан төлж, хохирол барагдуулах шийдвэрийг дээд шүүх эцэслэн гаргалаа.

Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэл хэр хурдан хугацаанд биелүүлэхийг хүлээх үлдлээ.

Манай ажилчид 2-3 сарын цалингаа олж авсан гэсэн үг. Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, хуульч П.Занабазар болон хэлтсийн баг хамт олонд баярлалаа.

2023 онд энэ мэтчилэн олон тэрбумыг луйвардуулж, алдсан мөнгийг олж авахаар ажиллана. "Сахалын Хөтөл" ХХК (Бэйзмент)-ээс л гэхэд 388 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж, манай баг үзэж байгаа шүү. Эрсдэл дунд, элдэв гүтгэлэг дайралт, доромжлол, сошиал дайралттай их л хар жил болох байх. Үзнэ дээ" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.86.227) 2022 оны 11 сарын 13

Энэ Авзага Мээрэн захирал Өвөрхангайн угшилтай Ганбаатар гэгч улаан залилан юмаа, манай байрыг түрээслээд төлбөрөө бүрэн өгөхгүй зугтаад алга болсон луйварчин даа, хүний байрыг аймшигтай муухай болгоод одоо утсаа авахгүй шүүхэд өгчихсөн муу луйварчинг

0  |  0
зочин (59.153.112.151) 2022 оны 11 сарын 10

сайн байна залуус минь та нарын одоо сайн ажиллаж амьдрах ирээдүй өмнө чинь байна

0  |  0
Daagi(192.82.74.199) 2022 оны 11 сарын 10

Good news!

0  |  0
Зочин(66.181.191.244) 2022 оны 11 сарын 10

Зөв.. танай цементийн үнэ өсөөгүй биз дээ. Хаанаас авах вэ. Хашаандаа хаус барьж бгаа юмаа. Нүүрс түлэхгүй хална. Утаа гарахгүй гэсэн үг. Хямд цемент авмаар бна. Яах вэ.

0  |  0
Top