Улсын драмын эрдмийн театр "Сычуаны сайн хүн" жүжгээр үзэгчдээ СОРИНО

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

 

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Германын сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол болох "Сычуаны сайн хүн" жүжгээр 2022 оны үзвэрийн жилийн нээлтээ хийх гэж байна. 

Арваннэгдүгээр сарын 18-ний өдөр нээлтээ хийх уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Э.Ёндоншарав, Ерөнхий продюсероор Д.Цэрэнсамбуу ажиллажээ. Жүжгийн нэгдүгээр дүрд жүжигчин Т.Хулан, Н.Ялалт тоглож байгаа бол хоёрдугаар дүрд Н.Сувд, Д.Хосбаяр, Г.Отгонцэцэг, Б.Шинэбаяр, Б.Эрдэнэцэцэг, Г.Алтангэрэл, Б.Бат-Өлзий, Ж.Оюундарь, Ж.Пүрэвдорж, Т.Анхзул, Г.Ганбат, О.Долгор нар ажиллажээ. 

Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл болох Германын сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь сайн зохиол бичихээс илүүтэй театрын урлагт хувьсгал хийсэн нэгэн. Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдрал түүний уран бүтээлд ихээхэн нөлөө үзүүлсэн. 

Брехтийн "Туульсын театр"-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжиг бол "The good person of Szechwan" буюу "Сычуаны сайн хүн" хэмээх бүтээл юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн "Туульсын театр"-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг нь үзэгчдийг сорьж чаддагаараа алдартай. 

Жүжгийн үйл явдал дэлхийн нэгдүгээр дайнаас хоёрдугаар дайны хоорон дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Берхт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг байна. 

Тасалбарыг ticket.mn-р захиалах авах боломжтой. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top