Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдрөөс (2022.11.10) эхлэн Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглосон тухай мэдээллээ.
Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглож байна гэдгийг тэрбээр онцолжээ.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 6 )
Mongoliin huuli 3 honog. Hagas jDaraa jil gehed dahiad olgono.
Олгох газар үлдээгүй юм чинь
Манайхны хулгай луйвар хийдэг арга. Одоо зогсоосон болж харагдах нь байна шүү дээ
Хаха
Bvgdiig zarchaad xydlaa shaaxaa l volu
Оройтсон бороо гэдэг шиг юм болж дээ,одоо Нүхтэд олгох газар байгаа юу бүгдийг хувааж авчихаад