”Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал” хоёр дахь өдрөө Цахим сайд нарын хурлаар үргэлжилж байна.
Тус хуралд оролцож буй дэлхийн улс орнуудаас өнөөдөр /2022.11.10/ 15 улсын сайд өөрийн улсын цахим хөгжлийн тухай танилцууллаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Монгол Улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, бий болж буй боломжууд, цаашдын чиг хандлага, ОУ-ын хамтын ажиллагааны хүрээнд илтгэл тавьсан юм.
Тус хурлын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо-той санал солилцлоо.
Сайд Н.Учрал: Хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүнд төр болон хувийн хэвшлийн төвшинд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт олон төслүүд амжилттай хэрэгжсэнийг дурдаад талархал илэрхийлсэн бол БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо: Монгол улсад ЦХХХ-ны яам байгуулагдан ажиллаж байгааг сайшааж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
"Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022" нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм.
Сэтгэгдэл ( 0 )