Өвөл цагийн нээлт гэхээр юуны тухай ярьж байгааг хүн таах байх. Цасны түрүүчтэй хамт ирдэг хамгийн гоё мэдээнүүдийн нэг нь Драмын театр үзвэрийн жилийн нээлтээ ..... жүжгээр эхэлнэ...гэх сураг.
Өнгөрсөн жилийн өвөл Анна Каренинагийн дуулиан манай хотыг бүрхэж байв. Үнэгэн захны дээгүүр гялалзах Аннагийн харц, цан хүүрэг татуулсан хилэнт үгс, уурын тэрэгний янгинам дуу одоо ч чихэнд сонстоно. Энэ жил Драмын театр ямар жүжгээр нээх юм бол, ямар бодрол бясалгал, мэдрэмжийг үзэгчдийн сэтгэлд хадах бол? Сонирхлоо, сураг тавилаа...“Сычуаний сайн хүн” гэнэ.
2022 оны өвөл цагийн үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр эхэлж 11 дүгээр сард үзэгчдийн хүртээл болгохоор уран бүтээлчид, арын албаны баг бүрэлдэхүүн ажиллаж байна гэсэн мэдээ энэ өвлийн цасны түрүүчтэй бидэнд иржээ.
Ямар хүнийг САЙН ХҮН гэдэг юм бол? Энэ асуултын хариултыг 11 сарын 18 – ны өдрөөс эхлэн өдөр бүр улсын драмын эрдмийн театрын тайзнаас авах боломж бидэнд олдож байна.
Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт, залуу найруулагч Э.Ёндоншарав нарын ертөнцөөр аялахад та бэлэн үү. Би бэлэн...
Сэтгэгдэл ( 0 )