"Бүрэнхий" киноны од Тэйлор Лотнер орон нутгийн цагаар өнгөрөгч баасан гарагт Калифорниа мужийн Темплтон хотын "Epoch Estate Wines”-т Тэйлор Домтой хуримлажээ.
"Daily Mail"-ийн мэдээлснээр тэдний хуримын ёслолд ойр дотнын 100 орчим хүн оролцжээ. 2018 онд анх харилцаагаа ил болгож байсан хосууд 2021.11.11-ний өдөр сүй тавьсан. Сүй тавьсан өдрөөсөө яг жилийн дараа ийнхүү хуримын ёслолоо хийсэн тэднийг жүжигчин Тэйлор Лотнерийн эгч танилцуулж байсан гэнэ. Энэ тухай Тэйлор Лотнер "Би эгчтэйгээ их дотно. Манай эгч намайг ирээдүйн эхнэртэй минь танилцуулна гэж үргэлж хэлдэг байсан. Манай эгч Макена биднийг танилцуулж байсан юм. Тэр над руу залгаад "Хүүе, би чиний ирээдүйн эхнэрийг олчихлоо. Чи энэ охинтой уулзах хэрэгтэй" гэж хэлсэн. Харин үлдсэн нь түүх хэвээр үлдэг" хэмээжээ.
Тэйлор Домын хувьд энгийн нэг сувилагч бүсгүй. Бусдад сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг тэрээр Тэйлор Лотнерын үнэнч шүтэн бишрэгч, дэмжигч нэгэн. Хосууд өнгөрөгч дөрөвдүгээр сард анх удаагаа улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн. Нөхрийнхөө овгийг хурим хийхээсээ өмнө авсан нь харилцаагаа хэр бат бөх болохыг олон нийтэд зарлаж буй үйлдэл байсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )