Загвар өмсөгч Кара Делевиний "Planet Sex" баримтат киноны анхны тийсер Youtube-д тавигджээ.
Зургаан хэсгээс бүрдэх баримтат кинонд дэлхий дахинаа бэлгийн амьдралын хэв маягийн тухай хэрхэн судалдаг, соёлын ялгаанаас үүдэн хэрхэн хүлээн авдаг тухай өгүүлэх аж. Мөн Кара Делевиний бэлгийн амьдралын тухай нээлттэй гарах бөгөөд үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байна.
Олон нийтэд цацагдаад байгаа трейлерт Кара Делевинь Лос Анжелесаас Токио хүртэл бэлгийн амьдралын үзэл баримтлал, соёлын ялгааг мэдэхийн тулд аялалд гарч байгаа хэсэг гардаг. Мөн Drag Queen-үүд болон секспертүүдтэй уулзаж, мастурбацийн семинарт оролцох тэрээр өөрийгөө бэлгийн боловсролын талаар дутуу мэдээлэлтэй явдгаа хүлээн зөвшөөрсөн байна.
Кара өөрийгөө pansexual хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст романтик байдлаар татагддаг хүмүүсийг нэрлэх нэршил бөгөөд эдгээр хүмүүс бусад хүмүүсийг хүйсээр нь ялгаварладаггүй.
Эцэст нь Кара "Энэ аялал миний нүдийг нээсэн гэж хэлж болно. Үнэнийг хэлэхэд, энэ нь надад хэрэгтэй юм шиг санагдаж байна. Магадгүй эдгээрийг би камерын өмнө хийхгүй. Үүнийг бусад хүмүүсийн төлөө хийхийг хүссэн. Гэхдээ өөрийнхөө хувьд би маш их мэдлэг авсан. Үүнийг хийхээсээ өмнө би бусадтай харилцах харилцаанаасаа нэг алхам ухарсан. Амьдралынхаа зарим зүйлсийг засаад, дараа нь урагшлах шаардлагатай байгааг ухаарсан" гэжээ.
Түүний энэхүү баримтат кино арваннэгдүгээр сарын 29-аөөс эхлэн "Hulu" сувгаар цацагдах ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Sadar gishii dee haha
Google translate-р орчуулчихсан юм шиг ямар наалдацгүй найруулгатай бичсэн юм бэ