TRACK-ийн Залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр залгамж халаагаа бэлтгэхээр Энэтхэг улсыг зорилоо.
2016 оны Залуучуудын Track-ын Дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяраар ахлуулсан залуу тамирчид болох Залуучуудын Азийн аваргын Хүрэл медальт ОУХМ А.Даваажаргал, Өмнөговь аймгийн залуу эмэгтэй тамирчин Б.Анударь нар ОУ-ын Дугуйн холбооны дэргэдэх “WCC-INDIA” төвд Track дугуйн 14 хоногийн “UCI Level 1&2” сургалтанд хамрагдахаар өнөөдөр /2022.11.14/ Нью Дели хотыг зорилоо. ОУХМ Б.Тэгшбаяр энэ удаад Track-ийн Мэргэжлийн дасгалжуулагчын сургалтанд хамрагдах юм.
Дугуйн холбоо 2014 онд “Track Mongolia” төслийг эхлүүлж, ханан тойргийн ордонгүй боловч даяарчлалын зуунд боломжтой, Монгол хүний бие физиологи ойрын зайн төрөлд зохицсон зэрэг онолуудыг үндэслэн 2016 онд үүнийг ОУХМ Б.Тэгшбаяр батлаж мөн 2018, 2019 оны Азийн аваргаас Мөнгө, Хүрэл медаль авснаар бүрэн баталгаажуулсан. Ийнхүү энэ төслийг үргэлжлүүлж 2023 онд манай шилдэг залуучуудыг дэмжин хамтран ажиллахыг UCI-аас хүсэмжлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )