Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Анхбаяр "Монгол ба Сонгодог Гранд" тоглолтоо хоёр хоногийн дараа буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 19:00 цагаас Соёлын төв өргөөнд үзэгч, сонсогч олондоо толилуулна.
Энэхүү тоглолт нь монгол сонгодог бүтээлүүдийг дэлхийн сонгодог болон дэлхийн шилдэг дэлгэмэл бүтээлүүдтэй хамтатган Монголын Улсын сонгодог урлагийг сурталчлах, мэргэжлийн урлагийн үнэлэмжийг нэмэгдүүлэх байр суурийг бататган ахиулах гэсэн зорилготой юм.
Тоглолтод:
-Үндэсний урлагийн их театрын найрал хөгжим, симфони оркестр,
-Анир поп оркестр,
-Улсын дуурь, бүжгийг эрдмийн театрийн найрал дуучид,
-Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид,
-Хилийн цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучдаас гадна
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал, Б.Баярцэцэг, Б.Сайнцогт /мотив хамтлаг/, Т.Ганбаатар/мотив хамтлаг/ нар оролцож нэгэн гайхалтай үдшийг танд бэлэглэх болно.
Сэтгэгдэл ( 0 )