Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. Засгийн газрын хуралдаан дээр ХЗДХЯ-аас боловсруулж байгаа Аялал жуулчлалын тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулгыг хийлээ.
Тэрээр "Ерөнхий сайд 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулж аялал жуулчлалын салбарыг хэрхэн яаж хөгжүүлж, жуулчдын тоог ихээр татан төвлөрүүлдэг салбар болгох вэ, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг салбар болгох вэ гэдэгт гол чиглэлээ хандуулж Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Ирэх 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангаж байна.
Аялал жуулчлалын тухай хуулийн гол үндсэн концевц нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, хоёрдугаарт аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байгаа гол хүчини зүйлүүдийг яаж өөрчлөх вэ гэдэгт гол чиглэлээ хандууж байгаа.
Монгол Улсад ирэхэд аялал жуучлалын салбар хамгийн хямд байх ёстой. Ирсэн хойно нь гадны жуулчдад үзүүлдэг соёлын болон бусад бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, Монголын онцлогийг шингээсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг бий болгоход төр засгийн дэмжлэгийг яаж үзүүлэх вэ гэдэг дээр түлхүү анхаарч байгаа.
Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аялалын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангилалуудыг бий болгож байгаа. Энэ үйлчилгээг үзүүлж байгаа компаниуд нь үндэсний үйлдвэрлэгч байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа.
Аялал жуулчлалын хөгжүүлэхэд хоёр асуудал гол хүндрэл учруулж байна.
Нэгдүгээрт нислэгийн давтамж, тийзний үнэ, хоёрдугаарт Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал байна. Энэ удаагийн Аялал жуулчлалын тухай хуулиар энэ асуудлуудыг давхар шийднэ. Нислэгийн давтамжийг нэмэгүүлэхэд төрөөс агаарын тээврийн салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих бодлогын дэмжлэгүүдийг энэ хуулинд тусгасан.
Визийн хөнгөлөлт дээр ирэх 7 хоногт ХЗДХЯ, ГХЯ хамтраад олон улс орныг визийн шаардлагаас хөнгөлж, Монгол Улсад визгүй зорчих улс орнуудын жагсаалтыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөн” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )