Морины бооцоот уралдаан болон казиногийн хууль боловсруулжээ

2022 оны 11 сарын 16

ХЗДХЯ-наас Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Аялал жуулчлалын тухай хуультай цуг Морин бооцоот уралдааны хууль, Казиногийн хууль, Төлбөр тааварт тоглоомын хууль гэсэн хуулиудыг ирэх жилийг Монгол Улсад зочлох жил болж байгаатай холбогдуулж багц байдлаар энэ онд хэлэлцэх эсэхийг шийдэж явахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал Казиногийн хуулийн төсөлд монгол хүн орохгүй, маш цөөн тоогоор лиценз олгоно. Олгохдоо зөвхөн монгол газар дээр бодит хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийх, гаднаас оруулж ирэх хөрөнгө оруулалтынх нь дүнгээр лицензийг өгнө гэсэн агуулгыг тусгажээ.

Дээрх хуулийн төслийг дэлгэрэнгүйг ХЗДХЯ-ны сайтаас үзэх боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top