Борхүүг маргааш Богдхан ууланд нутагшуулна

2022 оны 11 сарын 16

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж Борхүү хэмээн нэрийдсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Борхүү 3 нас хүрчээ.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна.

Тэгвэл Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ны талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулахаар болжээ.

Борхүүгийн хувьд хүрээлэн буй орчиндоо дасган зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ын зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах аж.

Борхүүг маргааш  /2022.11.17/ Богдхан уулын Тайны аманд “Мөнгөн эгшиг” ХХК-ын бэлчээрийн талбайд нутагшуулан хүлээлгэн өгнө.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(102.89.43.205) 2022 оны 11 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  2
Нүд нь (79.225.230.16) 2022 оны 11 сарын 17

Тэр нүдийг нь хараачээ. Ямар хөөрхөн юм бэ.

1  |  0
Нүд нь (79.225.230.16) 2022 оны 11 сарын 17

Тэр нүдийг нь хараачээ. Ямар хөөрхөн юм бэ.

1  |  0
Нүд нь (79.225.230.16) 2022 оны 11 сарын 17

Тэр нүдийг нь хараачээ. Ямар хөөрхөн юм бэ.

1  |  0
буга(202.179.27.209) 2022 оны 11 сарын 17

Хүнд дасч үргэж цэрвэхээ мартсан хөөрхий амьтан хүн рүү ойртож ирж байж алуулах вий дээ. Одоо ч сайнаасаа муу хүн нь илүү олон болсон цаг

5  |  0
. (202.179.21.228) 2022 оны 11 сарын 17

Гэрээсээ холдоод яах л бол доо хөөрхий амьтан

4  |  0
Top