Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг.
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний анхан шатны тэмцээн 2022 оны арваннэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна.
Хагас шигшээ тэмцээн 2022 оны арванхоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж, аймаг, нийслэлийн аваргуудыг шалгаруулна.
Шигшээ тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аваргыг тодруулах юм.
Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний 3 байр эзэлсэн шатарчид Шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )