Талийгаач Аарон Картерын цогцосыг чандарлахаар болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

 

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр 34 насандаа Калифорния дахь гэртээ хорвоог орхисон дуучин Аарон Картерын цогцосыг чандарлахаар болсон тухай мэдээлэл цацагдлаа. Түүнийг нас барсан болохыг албан ёсоор улсын бүртгэлд бүртгэж, нас барсны гэрчилгээг нь гэр бүлийнхэнд нь олгожээ. 

Гэрийнхээ ваннд нас барсан байдалтайгаар олдсон талийгаачийн үхлийн шалтгаан хараахан тогтоогдоогүй байна. Түүний гэрээс гэрээслэл олдоогүй. Тиймээс хуулийн дагуу өв хөрөнгийг нь хүү Принцэд өвлүүлэх магадлалтай байна. 

Талийгаачийн ихэр эгч Анжел Картер болон дуучин Ник Картер нар түүнийг хорвоог орхисны дараа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүст зориулан хандив цуглуулж байгаагаа даваа гарагт мэдэгдсэн. 

Аароны сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түүний бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдөг байсан гэнэ. Гомдоосон хүмүүстэйгээ сайн харилцаатай байхыг хүссэн Аарон засрахын тулд хичээл зүтгэл гаргаж байсан учраас амиа хорлох нь байж боломгүй зүйл хэмээн түүний найз дурджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top