Монгол улс НҮБ-ын суурь конвенцын талуудын 15 дугаар бага хуралд оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж  Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар энэ оны 12 дугаар сард Канад Улсын Монреал хотод болох Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын асуудлаар мэдээлэл солилцов. Мөн Канад Улсын засгийн газраас Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцын хүрээнд дэвшүүлж буй санал, мэдээллийг хүлээлгэн өглөө. 

НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурал нь Биологийн олон янз байдлын асуудлаар 2020 оноос хойш даян дэлхийн үндсэн чиглэлийг эцэслэн баталгаажуулах үндсэн зорилгын хүрээнд зохион байгуулагдах юм. Иймд байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн уялдааг хангах, хоёр орны хамтын ажиллагааны бодит хэрэгжилтийг хангахад нэгдсэн ойлголтод хүрч, талууд  хамтран ажиллах нь чухал гэдэгт санал нэгдэв. 

Монгол Улс нь Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хурлуудад идэвхтэй оролцож ирсэн ба үүнд  байгальд түшиглэсэн шийдлүүд, уламжлалт мэдлэг болон нутгийн иргэдийн оролцоот байгаль хамгаалал, 2030 онд үндэсний болон олон улсын хэмжээнд хуурай газар, далай тэнгисийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах, холбоос нутаг болон зэрлэг ан амьтан ургамлын зохистой ашиглалт, генетик нөөцийн ашиглалтыг сайжруулах, тогтвортой санхүүжилтийг нутагшуулах зэрэг юм. 

БОАЖ-ын сайдаар ахлуулсан баг 2022 оны 12 дугаар сард Канад Улсын Монреал хотод болох НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хуралд оролцоно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.29.51) 2022 оны 11 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Top