Борхүү Богдхан ууландаа ирлээ

2022 оны 11 сарын 18

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард эхээсээ төөрч, осгосон бугын элийг олж, гэр бүлийн гишүүнээ болгожээ. Тэд бяцхан янзагыг угжин өсгөж, гэр бүлийн шинэ гишүүнээ Борхүү гэж нэрлэсэн. Тэгвэл мөнөөх янзага нас биед хүрч, энэ жил 3 нас хүрчээ.

Борхүүг өчигдөр /2022.11.17/ Борхүүг Улаанбаатар хотод авчирч, Богдхан уулын Тайны ам "Мөнгөн эгшиг" ХХК-н бэлчээрийн талбайд хүлээн авлаа.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна.

Тиймээс Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэрийг гаргажээ.

Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ны талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулахаар болжээ.

Борхүүгийн хувьд хүрээлэн буй орчиндоо дасган зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ын зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top