Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь Монголын Тусгай Олимпын Хороотой хамтын ажиллагааны хүрээнд, Нийтийн Хөлбөмбөгийн төслийн дагуу энэ сарын 27-ний өдөр нийт 4 багийн хооронд Тусгай Олимпын тамирчдын дунд МХБХ-ны Футзалын Ордонд нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдана.
Тусгай Олимпын тамирчид ирэх онд ХБНГУ-д зохион байгуулагдах Дэлхийн Тусгай Олимпын Наадамын хөлбөмбөгийн төрөлд оролцох бөгөөд, шигшээ багийн тоглогчид уг нөхөрсөг тэмцээнд оролцож бэлтгэл сургуулилтыг эрчимжүүлэх зорилготой.
Уг нөхөрсөг тэмцээн нь сүүлийн 3 жилийн хугацаанд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээний техникийн зөвлөгөөн МХБХ-ны хурлын танхим 11 дүгээр сарын 25-ны өдөр 12:00 цагаас зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )