Өчигдөр /2022.11.17/ 19:00 цагийн үед Налайх дүүрэгт 15-16 насны 19 хөвгүүн ухаан алдаж, эмнэлэгт хандсан байна. Эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ.
Энэ талаар тус дүүргийн эмнэлгээс тодруулахад "Өчигдөр 19:00 цагаас эхлээд ухаан алдсан байдалтай хүүхдүүд ирсэн. Голомт цогцолбор сургуулийн 10-р ангийн эрэгтэй хүүхдүүд. Юунд хордсон нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ.
НЭМЭЛТ:
Хүүхдүүдийн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "Өчигдөр 22:00 цагийн үед Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 4 хүүхэд ирсэн. Нэг хүүхдийнх нь биеийн байдал хүндэрч, шөнө сэхээн амьдруулах тасагт орсон. Одоо бол хүүхдүүдийн бие сайжирч, хэвийн болж байна" гэлээ.
НЭМЭЛТ:
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд хоолны хордлого байх магадлалтай шинжүүд илэрсэн байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ дагуу тандалтын баг ажиллаж байна. Тандалтын багийн эцсийн дүн гарах арай болоогүй. Хэрэв хоолны хордлого гэж сэжиглэж байгаа бол үүсгэгчийг тодорхойлох лабораторийн шинжилгээг хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Вазцин хийлгэсэн гэсэн шүү дээ! Юун хоолны хордлого.
хэн хордуулаад байгаа юм бол
Tataa biz. ehendee chimeegui tahal bsan. Odoo chimeetei tahal bolchihood bhad hen ch toohgui ym. \n
Дархан, Налайх гмэтчилэн сургуулиудыг хордуулж эхэллээ. Удахгүй хотын захын сургуулиуд цаашлаад төвийн сургуулиуд өртөж эхэлнэ. Юм ч эхлэхнээ