2009 онд Швейцарь улсын нэгэн хэвлэл тухайн үеийн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн гурав дахь хүү Ким Жон Уны зурагны оронд "Super Junior" хамтлагийн дуучин Еэ Соны зургийг нийтэлж байсан нь өнөөг хүртэл яригдсаар байна.
Хойд Солонгосын өнөөгийн удирдагч Ким Жон Уныг танихгүй хүн үгүй. Дан ганц Швейцарь биш, Герман тэргүүтэй хэд хэдэн орны хэвлэлд Еэ Соны зургийг Ким Жон Уны зурагтай андууран тавьсан явдал гарчээ.
Үүнээс үүдэн "Хойд Солонгосын удирдагчийн гурав дахь хүү" хэмээн дуудуулах болсон Еэ Сон "Би түүнтэй огт хамааралгүй. Жинхэнэ нэр маань Ким Жон Үн. Хэн нэгэн зураг хайх үед миний зураг гарч ирсэн бололтой" гэх тайлбар өгч байжээ.
Саяхан мөн үүнтэй төстэй нэгэн явдал "BTS" хамтлагт тохиолджээ. Дэлхийд алдартай "CNN" телевиз "BTS хамтлаг цэргийн алба хаахаар болжээ" хэмээх утга бүхий мэдээндээ өөр хүмүүсийн зураг оруулсан нь багагүй шуугиан тарьсан. Дэлхий дахинаа танигдсан "BTS" хамтлагийн зураг хаа сайгүй бий. Гэтэл өөр хүмүүсийн зураг оруулсан нь арьс өнгөөр ялгаварлаж буй хэрэг хэмээн үзэж буйгаа интернэт хэрэглэгчид илэрхийлж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )