Т.Галсан: "Гүртэн" УСК-г үзэж, алтан цагаа үрсэндээ харамсахгүй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Тангад Галсаны "ГҮРТЭН" киноны нээлтийн дараа хэлсэн үгээс онцлон хүргэе.

Тэрбээр амьдралынхаа 50 шахам жилийг Монголын кино урлагт зориулж яваа билээ.

-Монголын кино урлаг Эзэн Чингисийн удмын нэрийг хөөдөхөөргүй болсны дотор дэлгэцийн уран бүтээлд мөн тийм зиндаанд хүрч байгаа юм байна. Энэ бол солио тусгадаг Солонгос киноны хуулга биш, алуурчин болгодог Америк киноны хуулга биш энэ бол сэдэв нь Монгол, ахуй орчин агуулга бүгд Монгол тэр дундаа баатруудын хэл яриа бол бүүр ерөөсөө ард түмэнд хэлний багш болсон тийм хэмжээний сайхан байна.

За тэгээд найруулга, зураглаачийн ур чадвар ялангуяа тэр хуучныхаар бол хослол зургийн ид шид бол бүүр их сайхан болж. Тэгээд сэдвээсээ ургасан адал явдал учраас үлгэр мэт санагдаж байна. Гэхдээ үүнийг сэтгэлзүйн талаас хийсэн болохоос биш айдас хүйдсийн талаас хийгээгүй байгаа нь их сайшаалтай. За тэгээд зураг хоорондын шилжилт их сайтай юм. Ганц нэгхээн эдийн соёлын хувьд андуу эндүү зүйл байна. Гэхдээ энэ киног муутгах зүйл биш, үзэгчдээ алдахгүй. Ухаандаа жаахан эвшээж байгаад өнөө тэврэлддэг хоёр гарахгүйнээ за явья гэж байдаг шүү дээ, үүлэн хурийн явдлаар үзэгчдийг авчирдаг тийм юм байхгүй тэгээд хамгийн гол нь Дорнын ухааны, уламжлалын ид шид бол энгийн нэгэн тайлж чадахааргүй учиртай юм шүү гэдгийг ойлгуулж байна. Гэнэхэн шийдэж дууссангүй. Нөгөөхөө хэд цавчаадахсан чинь гэнэтхэн зүгээр болоод тэврэлдээд авахвий гэж их айж байлаа. Гэтэл тэгсэнгүй энэ чинь чарлав болох, сүнс төөрөх, мам болох гээд олон зүйл бий.

Бас их айхтар үсчсэн, их орон зайд биш тэгээд киноны эхлэл хэсэгт байсан санаа төгсгөл хүртэл байж чадлаа энэ чинь бол нэхмэлийнхээ гогцоо болгоныг алдахгүй яваад байна гэсэн үг. Киноны гол зүйл бол энэ байдаг. Тийм юмгүй бол амар сайхандаа жаргажээ болдог.

Дүрээ их сайн шилж олсон байна. Хөөрхий манай Цогоо бол сая энэ киногоор гавьяат жүжигчнээс Ардын жүжигчний цээнд хүрлээ. Цогоо бол төрлөхийн дүр төрхийн хувьд, хоёрдугаарт бол харцаар ярих түүн дээр үгийн донжийг олж хэлэх энэ тэр бол их сайхан байна. Ингээд би өнөөдөр алтан цагаа үрсэндээ гашуудахгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайхан 2(120.17.168.197) 2022 оны 11 сарын 24

Сайхан буурайд эрүүл энхийг хүсьё\nЕ

2  |  0
Сайхан 2(120.17.168.197) 2022 оны 11 сарын 23

Сайхан буурайд эрүүл энхийг хүсьё\nЕ

0  |  0
Top