П.Болормаа: Дөрвөн хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн хүчирхийлэлд өртдөг

2022 оны 11 сарын 25

Сүүлийн үед үе тэнгийн хүчирхийллийн талаар мэдээ мэдээлэл нийгмийн сүлжээнд нэлээдгүй цацагдах боллоо. Тэгвэл  манай улсад үе тэнгийн дээрэлхэлт ямар түвшинд байгаа, цаашлаад энэ төрлийн асуудлыг хэрхэн бууруулах юунд анхаарах талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаатай ярилцлаа.


-Үе тэнгийн дээрэлхэлт буюу хүчирхийллийн шинжтэй асуудал нийгэмд нэлээдгүй гарах боллоо. Үүнд цагдаагийн байгууллага хэрхэн ач холбогдол өгч байна вэ?

-Монгол Улсад өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь дээрэлхүүлдэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Дээрэлхэлт нь зөвхөн зодож, цохих хэлбэрээр илэрдэггүй.

Хэн нэгнээс зориудаар нүүр бууруулах, гадуурхаж ганцаардуулах, мөнгө нэхэх, нууцыг нь задална гэж сүрдүүлэх зэрэг сэтгэл зүйн дарамт учруулах бие бялдар гадаад үзэмжээр нь хочлох, доромжлох, цуу үг тараах зэрэг байдлаар илэрч байна.

Сүүлийн үед хуурамч хуудас нээж, бусдыг доромжлох таагүй сэтгэгдэл үлдээх, онцгүй гарсан зургийг нь нийгмийн сүлжээнд тараах зэрэг цахим дээрэлхэлт хүүхэд, залуусын дунд түгээмэл болсон. Үе тэнгийн дээрэлхэлтийг гэмт хэрэгт тооцдоггүй. Өөрөөр хэлбэл, хуульд зүйлчилж өгөөгүй учир энэ асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байдаггүй.

-Ямар тохиолдолд үе тэнгийн дээрэлхэлтэд  өртөх эрсдэлтэй вэ?

-Ихэвчлэн гаднах төрх, гарал угсаа, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага, биеэ авч яваа байдал, гэр бүлийн амьдралын түвшнөөс хамаарч хүүхэд үе тэнгийнхэндээ дээрэлхүүлэх, байнгын дарамтад өртөх магадлал их. Ингэснээр тэд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд доройтохоос гадна хүндэрсэн нөхцөлд архи, тамхи, мансууруулах бодист донтох, хичээлдээ явах хүсэлгүй болж, сургууль завсардах, амиа хорлох гэх мэт сөрөг нөлөөтэй зан үйлийг хийж улмаар гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болдог.

-Үе тэнгийн  дээрэлхэлтийн асуудалтай уялдуулан судалгаа явуулж үзсэн үү. Тийм бол үр дүнгийн талаар дурдаач?

-БШУЯ-наас Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг энэ онд судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан хэмээн хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байна. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл тохиолддог.

-Тэгвэл сургуулийн орчинд хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь хэн  байх уу?

-Сургуулийн орчинд хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь ахлах ангийн хүүхэд болон багш дийлэнх хувийг эзэлдэг.

-Сурагчид дарамтлуулж шоовдорлуулсан үедээ хаана хэнд хандахаа тэр бүр мэддэггүй. Ийм байдалд орсон үед хэрхэх талаар зөвлөгөө өгөөч?

-Энэ нөхцөлд юун түрүүнд сэтгэл санаагаар унахгүй тайван байх, дээрэлхэлтийг тэвчиж, түүнээс айж, ичих, нууцлах хэрэггүй. Эцэг эх, асран хамгаалагч, ах эгч, багш нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хандах цаашлаад хүүхдийн 108 дугаарын утсанд холбогдох, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн мэргэжилтэнд хандан зөвлөгөө авч болно.

 -Үе тэнгийн дээрэлхэлт үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар дурдаач?

 -Дээрэлхэлт бий болоход гэр бүлийн хүмүүжил ихээр нөлөөлдөг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ найз нөхөдтэйгөө хэрхэн харилцах талаар болон бусдыг ялгаварлахгүй байх зэргийг сургах хэрэгтэй.

Түүнчлэн сургуулийн орчинд ахлах ангийн ах, эгч нар нь дүү нартайгаа эелдэг харилцаж, үлгэрлэдэг байвал зүйтэй. Уг нь сургуулийн орчинд үйлдэгддэг гадуурхлыг арилгах боломжтой. Хүүхдүүдэд бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сургавал үе тэнгийн дээрэлхэлт багасана. Тухайлбал, эрэгтэй хүүхэд хов зөөж болдоггүй тэсвэртэй байх хэрэгтэй, хариутай бол бариутай гэх мэт хандлага нийгэмд тогтчихсон. Энэ нь үе тэнгийн хүчирхийлэл нэмэгдэхэд гол нөлөө үзүүлдэг.

-Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооход эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо чухал. Наад зах нь хүүхдийнхээ сэтгэл зүйн төлөв байдлыг ойлгож, тэдэнтэй ярилцаж бие, сэтгэл, эрүүл мэндийг нь хамгаалах шаардлагатай. Ярилцдаггүй байдлаас үүдэн хүүхдээ бусдад дээрэлхүүлж, гадуурхагдаж байгааг нь мэддэггүй бөгөөд мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй гэдэг. Ийм тохиолдолд яах ёстой вэ?

-Нэг сургуулийн ахлах ангийн багш хэлэхдээ “сургуулийн орчинд өрнөх асуудал асран хамгаалагчдад хамааралгүй мэт авирлах тохиолдол байдаг” хэмээн ярьсан байдаг. Тэрбээр хүүхдүүдийн дунд өмссөн хувцас, өнгө мөнгө, авьяас чадвараар нь бие биеэ хэмлэх, элдэвлэх тохиолдол элбэг. Зарим тохиолдолд сул дорой, хичээл сурлага тааруу нэгэн нь дээрэлхүүлдэг. Иймд хүүхдийнхээ боломжит хэрэглээг үе тэнгийнхэнтэй нь ижил түвшинд байлгаж, сайн ярилцаж, ойлголцдог байх нь чухал гэсэн байна. Иймээс асран хамгаалагчид хүүхдийнхээ анги удирдсан багштай харилцаа холбоотой байж асуудал гарсан үед хүүхдийн нууцыг чандлан хадгалах нь нэн чухал.

Зарим эцэг эхчүүд, үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зөвхөн сургууль дээр гардаг учир сургуулийн хамт олон энэ асуудлыг шийддэг мэт өрөөсгөл ойлголттой. Үе тэнгийнхний дээрэлхэлт нь далд, давтагдаж, даамжирч улмаар хүүхэд амь насаа хорлох хүртэл эрсдэл дагуулдаг учир асран хамгаалагч, хүүхэд, багш болон, олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоо чухал байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай.

 

Б.ОЮУН

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(90.129.206.64) 2022 оны 11 сарын 27

Metall rök yumuu haishaan yamar teneg yumbee gadnii tsagdaa nar iim baidaguisht eh ornii daind yavsan daichid ch ingej baigaagui dee

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 11 сарын 26

yamar budmal yum ve ulgeriin baatar shig

0  |  0
zochin(49.105.99.20) 2022 оны 11 сарын 25

tegej umnuus sanaa zovoj bga tulj ajillaach mgl uls iin surguul iin bagch nart hamgiin tom aldaa bga mun mgl etheg ehchuuded tom aldaa bna huuhedteigee yarilthdaggui huuhed dee sonsdgui tom ayul huuh duud\n buruu baihgui bid zaaj uguhgui yahaa medehgui n araggui hariuthlaga etheg ehchuudtei hatuu hariuthlaga shaardahgui bol udur honoh tusam aldaaga zasj chadahgui huuhed olon bolno bid ur huuhed dee anhaarahgui bol mgl huuhed bolgoniig hayaj bolohgui uls erhem zuil ireedui ur huuhed uchir bid dor burnee 1bodoh odruud irj bga n unen

0  |  0
zochin(49.105.97.186) 2022 оны 11 сарын 25

tegeed tegej ih Sanaa zovj bga bol uruu naad albandaa yu hiij suuna be yagaad buruu bolthon todorhoi bga biz dee chamchig ene olon zugeer haraad suuj bsan bolood iim dogoldoltoi huuhed ih bolj mgl iim huldaa alband suudald don dusthan hunii aldaa yarhaas thaachgui yuch hiidgui sul thalin avj thagaa nuhthuudug avgai ih biz dee tegej sanaan zovoj bga bol tuhai huuhdiin surguul etheg ehtei tulj ajillah bsan ta nar yarhaas thaachgui yuch uurchlugduhgui bga biz dee

1  |  0
Нарангэрэлд(202.126.92.98) 2022 оны 11 сарын 25

Цагдаагийн сургуулийг нь төгсөөд мэргэжлээрээ тасралтгүй 20 жил ажиллаж байгаа хүн дэд хурандаа цол, албаны төлөө 1, 2, 3 тэмдгийг зүүх болзол хангаж болно шүү. \n

0  |  2
нарангэрэл(66.181.160.19) 2022 оны 11 сарын 25

энэ цагдаагийн авгай юу хийсэн гэж энгэрээрээ баахан болсон болоогүй төмөр зүчихсэн юм бэ цагдаагийн цол тэмдэг чинь ийм хямдхан болчихсон юм уу юун дэд хурандаа ажилласан жил хийсэн бүтээсэн зүйлийг нь харгалзан байж олгодог биздээ цолыг

1  |  1
Top