Москвагийн ажиглагчид Владимир Путиний Оросыг удирдах хугацаа дуусах дөхөж байна гэж сэжиглэж байна. Владимир Путиний Украины дайны ялагдал нь Кремлийг дэмжигч тууштай тоймчдыг хүртэл шийдвэртээ эргэлзэхэд хүргэв.
Сайд, олигархиуд ч ялгаагүй Путиний цэргийн тусгай ажиллагааны ахиц дэвшилд сэтгэл дундуур байгаа талаар Ж.Фаррингтон өнгөрсөн зургаадугаар сард “The Spectator” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр "Усан онгоц живж, хархнууд сэлж эхэлж байна. Путинийг огцруулах уу, эсвэл оронд нь төрийн эргэлт хийхгүйн тулд өөрийнх нь залгамжлагчийг томилох уу гэдгийг харах л үлдлээ” гэжээ.
Тэгвэл Оросын дөрөв дэх Ерөнхийлөгч хэн байж болох вэ?
Николай Патрушев
Кремлийн ажиглагчид Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевыг Путинийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүн гэж харж байна. ФСБ-ын тагнуулын газрын дарга асан нь Путинээс ч илүү барууны эсрэг үзэлтэй бөгөөд олон жилийн хамтран зүтгэгч юм. "Патрушев бол Кремлийн хүнд суртлын хамгийн нөлөө бүхий хүн бөгөөд Путиний итгэдэг цорын ганц хүн" гэж “New York Post” сонинд бичжээ. 2006 онд Лондон хотын их сургуулийн эмнэлэгт нас барсан Александр Литвиненког хордуулах тушаалыг Патрушев өгсөн гэж үздэг. "Литвиненког хөнөөх ФСБ-ын ажиллагааг Патрушев болон Ерөнхийлөгч Путин зөвшөөрсөн байх магадлалтай гэж би бодож байна" гэж Дээд шүүхийн тэтгэвэрт гарсан шүүгч Роберт Оуэн 2016 онд хийсэн хэргийн талаарх тайланд дурджээ. 71 настай тэрбээр Путинээс хоёр насаар ах юм. Нас нь түүний сул тал гэдгийг ажиглагчид онцолж байна.
Алексей Дюмин
Путиний бие хамгаалагч асан, Москвагийн өмнөд хэсэгт орших стратегийн Тула мужийн одоогийн захирагч Алексей Дюмин мөн нэрлэгдэж байна. Түүнийг бүс нутгийн захирагчаар томилогдсоны дараа Кремлийн ажиглагчид "Энэ залуу Путин Борис Ельциний халааг авсан шиг хэзээ нэгэн цагт удирдлагыг гартаа авахаар бэлтгэгдсэн харьцангуй үл мэдэгдэх шинэ хүн байж магадгүй” гэж таамаглаж байсан юм. Дюмин нь Путиний хоккейн клубт хаалгачаар тоглодгоороо алдартай.
Дмитрий Медведев
ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан одоо тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга тэрбээр өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг "сэтгэл муутай хачирхалтай өвөө" гэж тодорхойлж байсан. “Путин хоёрдугаар сард Украинд дайн зарласнаас хойш Медведев өөрийгөө барууны эсрэг дайны шонхор" мэт ярих болсон талаар ABC агентлаг мэдээлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар түүний ярианы өнгө аяс нь түүнийг ажилдаа эргэн орох боломжтой гэсэн дохиог харуулж байгаа аж.
Михаил Мишустин
ОХУ-ын Татварын албаны даргаар ажиллаж байсан одоо Ерөнхий сайд түүнийг CNN "Улс орныхоо төсвийн тогтолцоог амжилттай шинэчилсэн чадварлаг технократ” гэж тодорхойлжээ. Гэхдээ Мишустин Оросын олон нийтэд төдийлөн танигдаагүй бөгөөд өмнө нь улс төрийн амбиц багатай тул Путин шиг дарангуйлагч хүнийг залгамжилж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Түүнчлэн Москва хотын дарга Сергей Собянин, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусов, ОХУ-ын Барилга, бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд сайд Марат Хуснуллин нарыг мөн Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой хүмүүс гэж харж байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
ТАНЫ ЭРХ БУСДЫН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА * ЭНЭ ҮГ УЛС ОРОНД Ч ХАМААТАЙ . ТОМ ГҮРЭН Л БОЛ ЖИЖИГ УЛСЫГ ЗАЛГИНА ГЭСЭН ҮГ БИШ . ЖИЖИГ УЛС ГЭЖ БАЙДАГГҮЙ . ЯМАР Ч ЖИЖИГ УЛСЫН ИРГЭД ӨӨРСДИЙН ТУСГААР ТОГТНОЛ , ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ АМИА ӨРГӨДӨГ ЮМ .
Орос задарвал монгол олон дарамтаас сална.
Орос дахиад 15 задарна
Хэнийг томилохоо барууныхан мэднэ ээ, тэдний чигтэй хүн гарах нь 70 хувьтай шүү, эс тохиолдолд хориг бас дахин хориг үргэлжлэх болно, энэ ард түмэнд тэр өндөр нэр хүндээс гулсан унах нь маш хүндээр тусах болно, ер нь аливаа улсад гадны дайснаас илүү гадны дайсан гэж ярьсан дотоодын дайснууд ямар хор хөнөөлтэй, уршигт үр дагавартай гэдгийн илрэл бол мөнх насалж, мөнхөд ард түмнээ айлган дарамтлах хөршүүдэн боомилж байх сонирхолтой путлёрын үйдлээс харж бас ойлгож болохоор боллоо.
Odoo muu lalariig zailuuah heregte
Путлерийг өөрийнх нь хүрээлэл хамгийн их үзэн ядаж бгаа.Патрушев өөрөө гарахгүй,хүүгээ ерөнхийлөгч болгох магадлал их.Медведев бол зүгээр л ямарч нөлөөгүй,зүгээр л архины донтой болсон этгээд.бусад мишустин,дюмин,собянин бүгд гарах шанс бараг үгүй