Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “UG Arena”-д 2025 оны Сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдсан билээ. Тэмцээн таван өдрийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол, Тайланд, Малайз, Тахита, Вьетнам улсын тамирчид оролцсон юм.
Тэмцээний дараагийн шат буюу хоёрдугаар шатны тэмцээнийг дахин Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбооноос "FIBA Asia Cup 2025-Pre Qualifier-Second Round" буюу 2-р шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ФИБА-д илгээжээ. Үүний хариу нь өнөөдөр ирсэн байна.
Улмаар тус тэмцээнийг 2023 оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгджээ.
Дараагийн шатны тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж, шилдэг дөрвөн баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрхийг авах болно.
Сэтгэгдэл ( 0 )