Сургууль, цэцэрлэгийг ЦАХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ санал гаргалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолт болох эрсдэлтэй хэмээн үзэж, албан хаагчдын ажлын цагийг уян хатан болгох, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар явуулах саналыг гаргажээ. 

Тус саналыг  Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар гаргаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн ба дараах мэдэгдлийг цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

Тэрбээр "Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хоёр өдрийн өмнө хүргүүлээд байна.

Тодруулбал, 
 

  1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
     
  2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
     
  3. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ тухай ажлын биелэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ" гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.108) 2022 оны 11 сарын 25

Их даалгавар битгий өгөөрэй. Зааж чадахгүй юмаа эцэг эхчүүдэд даалгаад хаячихдаг багш нартаа анхааруулж хэл

0  |  0
иргэн(202.5.205.34) 2022 оны 11 сарын 25

За болио зүгээр л болж л бна штээ

0  |  0
Irgen(66.181.187.223) 2022 оны 11 сарын 25

Zuv gehde ih daalgavar uguhgui baih!!!!!!!

0  |  0
Чимгээ(192.82.67.243) 2022 оны 11 сарын 25

Дэмжиж бна халаалтанд бас асуудад гарахыг үгүйсгэхгүй зөв шийдвэр гарна гэдэгт найдаж бнаа

0  |  0
Лувсанбат(103.9.89.146) 2022 оны 11 сарын 25

Багш нар цахимаар хичээлээ маш сайн бэлтгэж заадаг шүү. Багш нараас илүү их хөдөлмөр гардаг. \n

1  |  0
Эмээ(202.21.108.250) 2022 оны 11 сарын 25

Зөв, хуучин телехичээлүүдээ зурагтаар тавь, багш нар цахимаар бантан хутгадаг юм, цаг ч барихгүй, заасан ч юмгүй, тэгээд нэг их даалгавар өгнө, ямар ганц хичээл орж байхаа биш, тэгээд баахан муу дүн тавьж дарамталдаг, хүүхдийг стресст оруулж дархлаа сулруулдаг, бид сургалтын тэг зогсолтонд амьдаич байж ядахдаа эрүүл байлгахын төлөө анхаарч байна

0  |  1
Өндөр настан(192.82.90.141) 2022 оны 11 сарын 25

Маш зөв.

2  |  0
Zochin(202.131.225.242) 2022 оны 11 сарын 25

Zuv zuv. Khaniad khamuu diildekhgyi baikhad.

2  |  0
Иргэн(202.126.90.72) 2022 оны 11 сарын 25

Хурдхан шийдээсэй цахимаар орохыг дэмжиж байнаа

2  |  0
Top