Тусгай олимпын нөхөрсөг тэмцээн болж өндөрлөлөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/ болон Монголын Тусгай Олимпын Хорооны /МТОХ/ хамтын ажиллагааны хүрээнд Тусгай Олимпын Нөхөрсөг Тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд нийт 16 - 21 насны тусгай олимпын 50 тоглогч 4 багт хуваагдаж, МХБХ-ны Футзалын ордонд нөхөрсөг тоглолтын хүрээнд амжилттай оролцлоо.

МХБХ болон МТОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд тус тэмцээн нь 3 дахь жилдээ хөлбөмбөг болон футзалын спортын төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд, МХБХ-ны зүгээс 2023 онд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдах Тусгай Олимпын Наадмын хөлбөмбөгийн төрөлд орох тусгай олимпын тамирчдыгаа бэлтгэл сургуулилтаар хангах, идэвхтэй байлгах үндсэн зорилготой зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top