Шинэхэн гавьяат Ц.Цогтбаатар “Токио-2022” их дуулгад зодоглоно

2022 оны 11 сарын 29

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга 2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд болно. Энэ тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochi. (66.181.161.21) 2022 оны 12 сарын 01

Amjilt husie

0  |  0
Ганаа(103.57.95.124) 2022 оны 11 сарын 30

Залуусдаа амжилт хүсье.

0  |  0
Зочин(103.229.121.193) 2022 оны 11 сарын 30

За хэд хоног үзэж баг тамирчидаа дэмжинээ нөгөө Ганхайч,Алтанбагана 2 яваагүй байна ашгүй дургүй хүнийг хүчээр барилдуулж байгаам шиг байдагын ашгүй

1  |  1
Irgen(202.126.90.106) 2022 оны 11 сарын 30

Beltgelee mash sain hiigeerei, naad shagnal uramahuulal daraa ni zunduun oldono,

1  |  0
Top