ХИЧЭЭХ ӨДӨР | Он гарснаас хойш зам тээврийн ослоор 477 хүн амь насаа алджээ

2022 оны 11 сарын 29

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн 7 хоногт дэлхийн улс орнуудад зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийг дурсах өдрийг зохион байгуулдаг. Харин манай улсад жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг сонгон "Хичээх өдөр" уриатайгаар зам тээврийн ослын аюул, эрсдэлээс иргэдийг сэргийлдэг арга хэмжээ зохион байгуулдаг.

Дэлхий дээр жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 50 гаруй сая хүн эрүүл мэндээрээ хохирдог. Манай улсын хувьд энэ оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 477 хүн амь насаа алдаж, 2448 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоо мэдээ байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийг баримталж явах шаардлагатай байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулаад тээврийн хэрэгслийн "Дугуй" хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилласан.

Сүүлийн өдрүүдэд цас орсны улмаас замын халтиргаа, гулгаа нэмэгдэж, зам тээврийн осол ихээр гарч байна. Иймд иргэд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний хурдаа зам орчны нөхцөл байдалтай тохируулан явах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
18(66.181.179.249) 2022 оны 11 сарын 29

ХЭТЭРХИЙ ОЛОН ХҮН ҮРЭГДСЭН БАЙНА. ХУВЬДАА МАШИНТАЙ БАЙХЫГ ХОРИГЛОЁ. ИРГЭНИЙ АМЬД ЯВАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГААГ ЗОГСООЁ.

1  |  0
Top