М.Анхцэцэг нарын дөрвөн туйванч ДАШТ-ийг зориход бэлэн болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумбийн Богота хотноо арванхоёрдугаар сарын 5-18-нд болно.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа хангаж байна.

“Цэцэг” зочид буудалд 21 хоногийн цугларалтад гарсан манай тамирчид энэ долоо хоногт Дэлхийн аваргыг зорино.
 

Сануулахад, энэ оны аравдугаар сард Бахрейн улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медаль хүртсэн.

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн бол 2017, 2019 онд хүрэл медальтай ирсэн нь Монголын туйванчдын тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогддог билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top